Ус бол амьдралыг тэтгэгч амин булаг гэдгийг та бид сайн мэднэ. Ус уух нь хүний биед нэн ач тустай бөгөөд элдэв өвчин эмгэг, таргалалт, буруу хэвшлээс сэргийлдэг олон давуу талуудыг дурьдаад барахгүй. Гэхдээ усыг бас зөв ууж хэвших хэрэгтэй. Ингээд танд х
Эх болсон дэлхийн 70% нь ус, хүний биеийн 70% нь шингэн төлөв байдаг. Энэ юу өгүүлж байна вэ гэвэл хүн уснаас бүрдэж шингэн төлөв дээр тогтдог байна. Тиймээс эрдэмтэд ус түүний бүтэц, ач холбогдлыг олон жил судласаар ирсэн юм.
Хүн цангаж, шингэний дутагдалд орсон үед цай, сүү, кофе, ундаа, жүүс зэрэг шингэн төрлийн бүтээгдэхүүн уухад амны цангааг бүрэн тайлдаггүй ба хүний биеийн шингэнийг огтхон ч нөхдөггүй байна. Харин шингэний дутагдлыг зөвхөн ус л нөхөж чаддаг болохыг эрдэмтэд нотложээ. Тиймээс та өөрийн бие организмын шингэнийг тогтворжуулая гэвэл кофе, ундаа, жүүс зэргээс татгалзаж зөвхөн эрүүл, цэвэр ус ууж заншаарай.
Ам их цангасан үед хүйтэн ус эсвэл халуун бүлээндүү ус уугаарай. Хэсэг хугацааны дараа таны цангах мэдрэмж огт алга болно. Харин кофе, хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, сүүтэй цай зэрэг нь уусны дараа тагнай, хоолойг хуурайшуулж, наалдуулан улам их цангаадаг бөгөөд дахин уух хүслийг төрүүлдэг гэдгийг та анзаарсан уу?
Тиймээс ус уух хамгийн эрүүл арга ба бодисын солилцоог тэнцвэржүүлж, хоол шингээх, үрчлээ багасгаж арьсыг тунгалаг зөөлөн болгох, ус ургуулах, элдэв хавдраас урьдчилан сэргийлэх, цусны эргэлтийг сайжруулах, таргалалтыг зогсоох, биеийн жинг зохистой түвшинд барих, аливаа өвчинг намдаах, сэтгэл санааг тогтуун, тайван амгалан байлгах ид шидтэй ажээ. Энэ үр дүнг мэдрэхийг хүсвэл та байнга ус ууж хэвших хэрэгтэй. Яг л цэцэг, ногоог өдөр бүр усладаг шиг.
Ус ийм их ач тустай байхад усыг байнга ууж байя гэж та бодож байгаа байх. Усыг уухдаа зөв зохистой уух хэрэгтэй. Ус нь өөртөө байгалийн болон дамжлагын үед эсвэл хүний буруу үйл ажиллагааны улмаас бохирдсон байдаг тул олон төрлийн бактер агуулдаг. Тиймээс усыг заавал цэвэршүүлж, ариутгаж уух ёстой. Ингээд дараах хэдэн зөвлөгөөг өгөе. Таны гэрт, ажил дээр ус шүүн цэвэршүүлэгч байхгүй бол та усыг заавал буцалгаж уух хэрэгтэй. Яаж зөв буцалгаж уух вэ?
- Сайтар цэвэрлэсэн төмөр саванд усыг хийж 70С хэмд 30 минут буцалгахад өвчин, халдвар үүсгэгч бичил организмууд бүрэн устдаг.
- Харин 85С хэмд буцалгахад 3 минутын дотор бүх нян, вирус устаж ус цэвэршинэ. Энэ нь ихэнхи ус буцалгагчны үзүүлэлт байдаг.
- Буцалсан усыг галаас гаргаж хэсэг хугацаанд амраасны дараа хэл, ам түлчихээргүй халуун байхад нь ууж болно. Халуун ус уухад өвчин намдааж бие тавируулах, гэдэсний дүүрэнгэ хөөх, тайвшруулах зэргээс хүний биеийн дотор эрхтэн, 5 цулд сайнаар нөлөөлдөг.
- Усыг дахин дахин буцалгах маш хортой. Нэг л удаа буцалгаж ууна.
- Харин хүйтэн, бүлээн усыг уухдаа ихээр залгилан богино хугацаанд нэг дор уух нь зохимжгүй бөгөөд үр дүнгүй. Зөв уухын тулд бага багаар ойр ойрхон хэл тагнаандаа тарааж амтлаж уух хэрэгтэй. Ингэж ууснаар шингэнийг тэнцвэржилтийг хангаж, цусны эргэлтийг сайжруулж хүнийг ургамал мэт дотроос нь усалдаг байна.
- Хоол идэхийн өмнө эсвэл идсэний дараа их хэмжээний ус уух хэрэггүй.
- Нас биенд хүрсэн хүн өдөрт 1,5-2л буюу 6-8 аяга ус уух нь хамгийн тохиромжтой, эрүүл арга ажээ. Та үүнийг мөрддөг бол усны үр шимийг мэдэрнэ.
- Ус их уух нь бөөр, давсганд муу гэсэн яриа байдаг. Ус огтхон ч муу биш харин буруу ууснаас бөөрөнд нөлөөлдөг. Дахин дахин буцалгасан ус уух, унтахын өмнө ус уух, хоолтой хамт их хэмжээний ус уух зэрэг нь муу нөлөөтэй.
- Та унтахаасаа 2 цагийн өмнө 1 аяга ус уух хэрэгтэй. Энэ нь нойр сайн хүргэх, унтаж байх үед зүрх, судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, хоол боловсруулалтыг тэтгэх ач тустай.
- Харин хоол идэхээсээ 1 цагийн өмнө эсвэл хоол идсэнээс 1 цагийн дараа 1 аяга ус уувал ходоодны шүлтийг тэнцвэржүүлж, хоолны хордлого, хоол ихдэх зэргээс бүрэн хамгаалдаг байна.
- Нарны гэрэлд байсан ус, халуун паар, зуух, цахилгаан тогны хажууд байсан ус уухаас татгалзаарай. Усны бүтэц эвдэрч, нян үржсэн байдаг байна.
- Ингээд хамгийн сүүлд хэлэхэд өдөр бүр ус уухынхаа өмнө уух усандаа хүслээ шивнэж, сайн сайхан мөрөөдөл, сайхан үгсийг хэлж шивнэж байгаарай. Ус өөрийн гэсэн бүтэцтэй амьд учраас таны хүсэл болон сайн сайхнаар цэнэглэгдэж таны биед орж эрч хүч өгөх болно.
Эх сурвалж http://www.info.mn
24news.mn