2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
ОХИДТОЙ ААВУУДАД

- Охинтой бол гэртээ хэзээ ч битгий согтуу хүн дагуулж ирж бай. Хамгийн сайн найз байсан ч тэр.
- Гэртээ шоу цэнгээн битгий зохион байгуул. Ууж идмээр бол хол яв. Шөнө ирэх ч хэрэггүй!
- Айлд аль болох орхихгүй байхыг хичээ. Шаардлага гарвал байнга утасдаж юу хийж байгааг ойр ойрхон лавлаж бай.
- Архи уусан бол охин руугаа битгий ойрт. Түүний орон зайд битгий нэвтэр. Охин хүүхэд эмзэг мэдрэмтгий байдаг.
- Хүүхэддээ зориулах мөнгөө хэд дахин багасгаж, түүнтэй ярилцах тоглох цагаа хэд дахин нэм. Ажил амьдралаа зохицуулж, түүнийг хайрла.
- Охиндоо танихгүй хүнтэй харьцах талаар байнга асуулт асууж хэрхэн хариулах яаж хандах талаар зөвлөж бай.
- Аюул тохиолдсон нөхцөлд хэрхэн зугтаах, хүний анхаарлыг хэрхэн татах талаар зааж зааварлаж өг.
- Энэ дэлхий хэдий гоё сайхан ч бас хар бараан зүйл байдгийг үлгэр домгоор дамжуулан харилцан ярилцаж ойлгуул.
- Охиныхоо хажууд битгий хатуу ширүүн үг хэрэглэж бай. Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд нэг бол хэрэгтэн эсвэл хохирьгч болдог.
- Аав ээжийнх нь нэр барьсан хүмүүст итгэж болохгүйг маш сайн ойлгуул. Хоорондоо нууц үгээр дамжуулан харьцдаг тоглоом их зүгээр.
- Цэцэрлэг сургуулиас нь байнга өөрөө авч бай. Аль болох хүнээр битгий авахуул. 
- Олон нийтийн тээврийн хэрэгсэл зам талбай гудамжаар зорчихдоо аль хэсэгт байрлах хэрхэн зорчих хэний хажууд байрлах эсэхийг сайн зааж өг.
- Охиныхоо утсанд цагдаагийн дугаар болон аав ээжийнхээ дугаарыг зөвхөн нэг дугаар дараад залгаж байхаар тохируул.
- Бага насны охидуудад аль болох GPS тохиргоотой цаг авч өгч бай. 
- Аав ээжийнх нь авч өгсөн амттан л чиний хамгийн дуртай амттан гэдгийг ойлгуул.
- Аль болох хүн амьтанд үнсүүлж битгий дасга!

Эдгээр санамжууд бол охинтой аавд хатуу ч гэсэн үнэн үг шүү!

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.