2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Биеийн эрч хүчийг сэргээх эрүүл мэндийн ундаа бэлдэх 9 жор
Хаврын улиралд хүний биед амин дэм, витамин болон шингэн зүйл дутагдаж байдаг. Тиймээс амттай, амин дэмтэй, амны цангаа тайлах, биеийн эсэргүүцлийг сайжруулан , эрч хүч өгөх амтат ундаа гэртээ бэлдэх 9 жорыг хүргэж байна. Орцонд орсон зүйлс их үнэтэй биш учраас өөртөө болон гэр бүлийнхэндээ гэр бүлийн ундаа бэлдэж өгөөрэй. 
 
Ногоон лемон, өргөст хэмхтэй ундаа 
 
 
Орц: 
 
Ногоон лемон - 1 ш
Өргөст хэмх - 1 ш 
Апельсин - 1 ш
Амтат гаа 
Зөгийн бал 
Цэвэр ус - 1 л 
 
Хийх арга: 
 
Өргөст хэмхээ блендердэнэ. Лемон болон апельсинаа нимгэн нимгэн хэрчиж тавина. Одоо бүлээн усан дээр бэлдсэн зүйлүүдээ хийгээд дээрээс нь зөгийн бал болон амтат гаагаа тааруулан хийнэ. Хэрвээ хүсвэл элсэн чихэр нэмж болно. Энэ нь үйлчилгээг бууруулахгүй. 
 
Лийртэй ундаа 
 
 
Орц: 
 
Гааны навч - 10 ширхэг
Лийр - 1 ш 
Лийрийн шүүс - 250 мл 
Цэвэр ус - 250 мл 
Ногоон лемон - 1 ш 
Мөс
 
Хийх арга: 
 
Лийр болон лемоноо нимгэн зүсэж тавина. Навчаа сэрээгээр бага зэрэг нухаж жижиглэнэ. Мөсөө нүдэж жижиглэж болно. Одоо ус болон лийрийн шүүсээ холиод дээр нь бэлдсэн бүх зүйлсээ нэмж хутгана. Ингээд амтат ундаа бэлэн боллоо. 
 
Усан үзэм болон корицатай ундаа 
 
 
Орц: 
 
Бэрсүүт жүржийн шүүс - 500 мл 
Цэвэр ус - 500 мл 
Ус - 1 аяга 
Элсэн чихэр - 1 аяга 
багахан корица 
Гаа
Мөс 
 
Хийх арга: 
 
Бэрсүүт жүржийн шүүс, корица , цэвэр усаа хольж хутгана. 1 аяга усан дээрээ элсэн чихрээ хийгээд 5 минут буцалгаж өтгөн сироп бэлдэнэ. Хооронд холиод гаа, мөсөө нэмээд хутгана. 
 
Эрч хүч өгөх лемонтой ундаа 
 
 
Орц: 
 
Нимбэг - 5 ширхэг 
Цэвэр ус - 1 л 
Гаа 
Элсэн чихэр 
Мөс 
 
Хийх арга: 
 
4 ширхэг нимбэгээ шахаад шүүсийг гаргана. Шүүсэнд нь элсэн чихрээ хийгээд уустал нь хутгана. Дараа нь цэвэр ус дээрээ элсэн чихэртэй нимбэгний шүүс, гаа, мөсөө нэмнэ. Үлдсэн нэг нимбэгээ нимгэн хэрчээд ундаа дээрээ нэмээд хутгана. Ингээд бэлэн боллоо. 
 
Энэтхэг хэв маяг ундаа 
 
 
Орц: 
 
Ногоон лемон - 4 ш
Цэвэр ус - 1 л 
Ус- 1/2 аяга 
Ниншингийн амтат элсэн чихэр 
Цагаан гаа 
Цэвэр ус 
Амтат гаа 
Мөс
 
Хийх арга: 
 
Бүлээн 1/2 аяга усан дээрээ элсэн чихрээ нэмээд уусгана. Цагаан гаагаа нэмнэ. Усандаа элсэн чихэр, цагаан гаатай сироп болон 3 ш нимбэгний шүүсээ нэмээд , амтат гаагаа хольж хутгана. Үлдсэн 1 ширхэг лемоноо нимгэн хэрчээд ундаа дээрээ нэмнэ шүү . Мөсөө бэлдээд аягандаа хийгээд ууж болно. 
 
Алимны ундаа 
 
 
Орц: 
 
Алимны шүүс - 1 л
Нимбэгний шүүс- 100 мл
Нимбэг - 1 ш 
Гаа
 
Хийх арга: 
 
Алимны шүүс гаргахын тулд усан дээрээ алимаа хийгээд тохирсон элсэн сахарыг нэмж буцалгаад бэлэн болно. Хөргөсөний дараа нимбэгний шүүс, гаагаа нэмнэ. Одоо үлдсэн  1 нимбэгээ нимгэн хэрчээд хийгээд хутгана. 
 
 
 
 
Орц: 
 
Цэвэр ус - 1 л 
Өргөст хэмх - 3 ширхэг 
Улаан перц /чинжүү/ - 1 ш 
Ногоон нимбэг - 1 ш 
Шар нимбэг - 3 ш
Гаа 
Мөс 
 
Хийх арга: 
 
2 ширхэг өргөст хэмх, 1 ширхэг лемон, чинжүүгээ нимгэн хэрчээд дээрээс нь элсэн чихэр хийнэ. Үлдсэн лемон болон өргөст хэмхийн шүүсийг гаргаж аваад нэмнэ. Одоо гаагаа хийгээд усаа нэмнэ. Сайтар хутгаад бэлэн болно. 
 
Сэтгэл сэргээх ананастай ундаа 
 
 
Орц: 
 
Ус -1 л
Нимбэг - 1 ш 
Элсэн чихэр - 1 аяга 
Лаазалсан хан боргоцой - 1 ш
Гаа 
 
Хийх арга: 
 
Усан дээрээ нимбэгний шүүсээ шахан гаргаж хийгээд, элсэн чихэртэй хольж буцалгана. Хөргөсний дараа лаазтай ханборгоцойгоо нэмнэ. Ингээд сэрүүн газар хөргөж, хандалсаны дараа ууж болно. 
 
Гүзээлзгэнэтэй ундаа 
 
Орц: 
 
Цэвэр ус - 1л
Нимбэг - 1/2 ш
Ногоон нимбэг - 1/2 ш
Гүзээлзгэнэ
Гаа 
Амтат элсэн чихэр 
Мөс
 
Хийр арга: 
 
2 төрлийн нимбэгний шүүсийг шахаж бэлдэнэ. Гүзээлзгэнээ голоор нь хуваагаад нэмнэ. Гаагаа нэмнэ. Одоо халуун усаа дээрээс нь хийгээд хутгасаны дараа хөртөл нь амраана. 1 ширхэг нимбэг нимгэн хэрчээд нэмж болно. 
 
Өдөр бүр гэр бүлдээ эрүүл мэндийн ундаа бэлдэж өгөөрэй. 
 
 
 
Г.Сувд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.