2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Бидний өдөр тутамд хэрэглэдэг зүйлсийн хугацаа хэзээ дуусдаг вэ?
Зөвхөн хүнсний зүйлсийн хугацаа дуусдаг гэж боддог байсан уу? Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, 10-20 жил гэртээ хадгалж, хэрэглэж буй зүйлс яг үнэндээ 2-3 жилийн настай байдаг гэвэл итгэх үү? 

spices зурган илэрцүүд

Амтлагчуудыг хоёр жил хадгалахад аюулгүй. Түүнээс цааш үүргээ гүйцэтгэж чадахаа больж, амт суларна.



Гүйлтийн спорт гутлаа 400 км гүйж, алхаж ашигласныхаа дараа хая. Харин бусад спортын /сагс, хөлбөмбөг г.м/ гутлуудыг 6 сар ашигласан бол хаяхыг зөвлөжээ.



Нарны гэрэл шууд тусгалгүй, хүйтэн сэрүүн, хуурай газар хадгалсан ч пакеттай цайнууд ердөө 6 сарын настай байдаг. 6 сараас удсан цайны навчнуудаас фермент ялгарч муудаж эхэлдэг.



Нарны хэт ягаан туяа нарны шилийг үргэлж гэмтээж байдаг. Ямар компанийн үйлдвэрлэсэн шил гэдгээсээ хамаарч нарны шилний ''амьдрах'' хугацаа өөр өөр байдаг ч хоёр жил тутамд нарны шилээ сольж байхад гэмгүй.

toothpaste and brush зурган илэрцүүд

Бактериудын амьдрах таатай орон гэр болгох гээгүй бол шүдний сойзоо 3 сар тутамд сольж заншаарай. Шүдний оог задалснаасаа хойш нэг жилийн дотор ашиглавал зохистой. 

towel зурган илэрцүүд

Олон дахин угаах тусам алчуурын даавуу гэмтэж байдаг. Халуун усаар угаавал хоёр дахин хурдан муудна. Гар нүүрний, биеийн алчууруудыг гурван жил тутамд сольж, шинээр авч байгаарай.



Хэрвээ хагтахыг хүсээгүй бол самаа нэг жил ашигласныхаа дараа хаях хэрэгтэй. Мөн жил ашиглах хугацаандаа тогтмол угааж, цэвэрлэж байх нь зүйтэй юм.

makeup sponge and brush зурган илэрцүүд

Гоо сайхны багс, порлонуудыг тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Багснууд 5 жил ашиглахад асуудалгүй бол порлонуудыг 6 сар тутамд шинээр авч байх хэрэгтэй.



Хөхний даруулга хоёр жил болоход л хэлбэрээ алдаж, сунаж эхэлдэг. Тиймээс хоёр жил тутамд шинэ даруулга авах хэрэгтэй.

slippers person wearing зурган илэрцүүд

Гэрийн шаахай зургаан сарын настай. 

pillows зурган илэрцүүд

Доторх нь ямар материалаар хийгдсэнээс үл хамааран дэр 2-3 жилийн дотор хэлбэрээ алдаж, тоосны хачгуудын орон гэр болдог. Тиймээс дэрээ 2-3 жил тутамд сольж байх хэрэгтэй.

blanket зурган илэрцүүд

Хөнжил дэрнээс илүү урт настай. Хөнжлүүдийг 7 жил болоод хугацаа нь дуусдаг гэдэг. Сайн угааж, арчилбал 10 жил ашигласан ч болно.

Холбоотой Зураг

Гудас хөнжилтэй адил 8-10 жилийн дараа мууддаг. Мөн 6 сар тутамд матрасыг нөгөө талаар нь эргүүлэн тавьж, байрыг нь сольж байвал зохилтой.

wooden cutting board зурган илэрцүүд

Гурилын мод бактер үржих хамгийн таатай газар. Тиймээс 3 жил тутамд сольж байгаарай.

wooden untensils зурган илэрцүүд

Модон халбага, хэрэглэлүүдийг хоёр жил тутамд сольж заншаарай.

Холбоотой Зураг

Аяга угаагч порлоныг хоёр 7 хоног тутамд солих шаардлагатай. 

iphones зурган илэрцүүд

Ухаалаг утаснуудад хүртэл хугацаа нь дуусах өдөр ирдэг. 2-3 жил ашигласны дараа гацаж, алдаа зааж эхэлдэг аж.
С.Тэргэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.