Хүзүү үрчлээдэг гол шалтгаан бол буруу байрлалаар унтах, суух. Хүмүүсийн ихэнх нь хүзүүндээ ачаалал өгч, өндөр дэртэй унтдаг. Мөн суух үедээ эрүүгээ доошлуулж хүзүүгээ үрчлээтүүлдэг. Тиймээс та хүзүүнийхээ үрчлээг арилгахыг хүсч байвал дундаж өндөртэй дэр сонгож, баруун болон зүүн тийшээгээ харж унтахыг зөвлөж байна.
Алхам №2
Өглөө бүр эрүүгээ дээш өргөж, хүзүүгээ сунгах дасгалыг хийж заншаарай. Энэхүү дасгал хүзүүний үрчлээг арилгах болно.
Алхам №3
Долоо хоногт 2-3 удаа хүзүүндээ хүйтэн жин тавь. Энэ арга хүзүүний арьсыг чангаруулах болно.
Алхам №4
Нүүрэндээ үнэтэй тос түрхдэг мөртлөө ихэнх хүмүүс хүзүүгээ арчилдаггүй. Өглөө бүр нүүрээ будахдаа хүзүүгээ мөн арчлах хэрэгтэй.
Алхам №5
Долоо хоногт 3 дээшгүй удаа мөсийг үрчлээний дагуу түрхээрэй. Хамгийн гол нь мөсөө алчууранд боогоорой. Учир нь таны хоолой өвдөх эрсдэлтэй. Мөс бол хамгийн шилдэг гоо сайханч. Мөсөөр хүзүүгээ арчиж сурвал үрчлээтэхгүй мөн арьсны тань өнгө сэргэнэ.
24news.mn