2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
20 наснаас эхлэн суралцах зүйлс карьер зөвлөгөө

Өндөр карьертэй, бизнес эрхлэгч болохыг хүсдэг 20 настнууд олон бий. Амжилтанд хүрэхийн тулд дан ганц боловсрол, эрдэм мэдлэг хангалтгүй. 

Мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л юу ч хийлгүйгээр нэг ажлын байрандаа өдөр хоногийг өнгөрөөж, аль эсвэл тохиромжит нөхцлийг олохын тулд олон олон ажлын байх солихоосоо өмнө амжилтыг олохыг хүсвэл наад захын зан чанаруудыг өөртөө суулгах хэрэгтэй.

1. Энэ байгууллага надад юу өгөх вэ? биш Би энэ байгууллагад юу өгч чадах вэ? гэж асуу

Ажлын анхны гараа, албан тушаал чинь өөрийн чадвартай харьцуулахад гологдож буй мэт санагдаж магадгүй. Би үүнээс илүү өндөрт хүрч, илүү зүйлийг хүртэх эрхтэй гэж бодогдож байгаа байх. Гэхдээ байгууллага болгон залуу боловсон хүчнийг дэмжихийн тулд оршин тогтнодоггүй. Харин ашиг орлого олж, өсөн дэвшихийн тулд л оршин тогтнодог. Байгууллагынхаа эрхэм зорилгод тусалж чадах, мөн тухайн хүний эрхэм зорилго байгууллагын зорилготой уялдах хүмүүсийг сонгож аажим аажмаар тушаал дэвшүүлдэг. Ямар ч мэргэжлийн ур чадвар шаардаагүй, ойр зуурхан хүмүүст бичиг баримт зөөх, эмхэлж цэгцлэх ажил хийлгэсэн ч дааж авсан ажлаа тултал нь хийж хариуцлага хүлээх чадвартай өсөн дэвжих бололцоотой гэдгээ харуулах хэрэгтэй. "Хүн ажлыг голдоггүй. Ажил л хүнийг голдог.” Гэдэг үгийг санаарай.

2. Бүх ээжүүд ээж чинь биш

Удирдах, дээд албан тушаалтнууд дунд бидний аав, ээж шиг хүмүүс байх тохиолдол цөөнгүй. Тэд хэдий зааж сургах боловч бүх таалагдахгүй болохгүй байгаа зүйлсээ гомдоллоод байх хэрэггүй. Хэдий өөрийн хүүхэд шигээ хандаж байсан ч ажил хэргийн харилцаа гэдгийг сайн ойлгоорой. Өөрөө өөртөө эзэн байгаарай.

3. Ажлын шүүмжлэлийг бүү дотночилж тусгаж ав

Амжилтанд хүрэх замд маш, бүр маш олон шүүмжлэлд өртөх болно. Үүнд бэлтгэлтэй байж, бүтэлгүйтсэн тохиолдолод өөрийгөө бүр зэмлэлгүй алдаа гаргалаа түүнээсээ суралцах ёстой дараагийн удаад хичээх болно гэж бодож сураарай. Хэдий үнэхээр итгэлтэй дотно хүн байсан ч хатуу үгсийг нь гомдож хүлээж авч болохгүй. Учир нь гомдох гэдэг ажлаас гадуур ойр дотны харилцаануудад л байж болдог зүйл. Бид гомдсон үедээ хэлсэн үгийг хоёрдугаарт тавьж ойлгож ухамсарлахаа хоёрт тавьдаг. Тиймээс ажлын үр дүнд өгсөн шүүмжлэлийг тэдний өнцгөөс харж, өөрийн үзэл бодолтой тулган ярилцаж байгаарай.

4. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүн болгонтой тааруулж бүү харьц

Наснаасаа болоод бусдад шаардлага тавихаас айх хэрэггүй. Илүү ахмад насны, албан тушаал өндөртэй хүмүүс "Жаахан байж хэнхэг, Насаа мэдэхгүй олон юм ярьдаг” гэх яриаг гаргах вий. Гэхдээ бүү тоогоорой. Багийн ажиллагааг хойш татсан, амлалтандаа хүрэхгүй байгаа хүмүүст ажил хэрэгч, шулуун шударгаар хүсэлт тавьсан хэвээр байх ёстой. Эелдэг боловсон, зан сайтай хүмүүсийг хамт олон хүлэн зөвшөөрдөг боловч эцэст нь хариуцлагатай, зарчимч нэгэн л хүндлэл хүлээдэг шүү. 60 хувь нь чамайг хүндэлдэг, үгийг чинь сонсдог байхад л чи баг дундаа лидер гэсэн үг. 100 хувь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бусдад л зөвхөн таалагдах зүйлийг бүү хийгээрэй.

5. Чиний карьерын замнал, амжилтанд хүрэх гэдэг чамаас бусдад нь утгагүй сонсогдож байсан ч зүгээр

Одооноос эхлэн бүрэн ухамсарлах ёстой сүүлийн зүйл бол чиний мөрөөдлөөрөө амьдраагүй хүмүүсийн үгийг бүү сонс. Мөрөөдөл чинь чамд л бүрэн утга учиртай, биелэх боломжтой санагдаж, итгэл төрж байвал болох нь тэр.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.