2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Сармис нь судсыг өөхжин хатуурахаас сэргийлдэг

Эрүүл амьдралыг цогцлооход тийм ч хэцүү биш. Учир нь бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний зарим нь 

эрүүл мэндэд тун ашиг тустай байдаг юм шүү. Тухайлбал, сармис эрүүл мэндэд ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад зүй ёсоор багтана. Хүний биеийн дархлаанд гойд сайн, эрүүл мэндэд маш тустай ургамал болох сармисны анагаах шидийн тухай цөөхөн хэдэн зөвлөгөөг уншигч танд хүргэе.


- Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгаж, цэвэршдэг.

- Хамар битүүрч, шархиран шингэн зүйл гоожоод байвал сайтар шүүсэн сармисны шүүс дусааж гавар түрхдэг. 

- Хоолой өвдөж улайсан үед сармисны шүүсийг давстай устай хольж хандлаад хоолойгоо зайлна.

- Цусны даралт ихсэх, судас хатуурсан үед өдөр бүр гурван хумс сармис идвэл илааршдаг. Сармис нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг байна. 

- Цагаан мах эргэвэл дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилна.

- Чихнээс булаг гоожвол цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг холиод маш сайн шүүж өдөрт гурван удаа дусаана.

- Идээтэй шарханд сармис тавьж боохоос гадна шүүсээр нь шавшвал түргэн эдгэрдэг.

- Хатиг, идээ татах шинжтэй шархан дээр гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол амархан эдгэрнэ.

- Ууц нуруугаар өвдөхөд дөрвөн хумс сармисыг жижиглэж даавуунд боон няцалж шүүсэнд нь норсон уг даавуугаар унтахын өмнө нуруу, ууцаа арчиж, үрнэ. 10 хоног ингэж үрэхэд өвчин арилдаг.

- Балчир хүүхдийн энгэрээс хэд хэдэн хумс сармис зүүж ханиаднаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.

- Ханиад хүрвэл бүтэн том сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагыг уудаг.

- Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг зажлалгүй буйлан дээрээ хэсэг хугацаагаар байлгана.

- Гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утдаг.

- Багтраа өвчний үед хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн элгэн дээрээ уудаг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.