“Хүүхэд төрүүлсний дараа үс минь ихээр унасан. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байсан” хэмээх бүсгүйчүүд олон.
Үс маш олон шалтгаанаас болж ундагийг эрдэмтэд нотолсон байдаг. Тухайлбал,генийн удамшил, дааврын тогтолцоо алдагдах, биеийн дархлаа сулрах зэргээс үүдэн үс унадаг байна.
Хүмүүс үс унаж эхлэхэд төрөл бүрийн тос, шампунь, массаж авч түрхдэг ч уналтыг зогсоож чадаагүй тухайгаа хэлдэг. Харин энэ арга маш олон хүмүүсийн “үс унах” асуудлыг зогсоож чаджээ.
Нэгэн бүсгүй “Би гурван удаа л энэ аргаар үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Тиймээс уншигч охид, бүсгүйчүүдтэйгээ үс уналтыг зогсоосон аргаасаа хуваалцъя” гэсэн юм.
Маск хийх арга:
Хагас литр буцалсан усыг тагтай саванд хийнэ. Усандаа 300 гр ганга өвс, нэг толгой сармис жижиглэн хэрчиж хийнэ. Үүний дараа савтай усаа харанхуй газарт, агаар оруулалгүй гурав хонуулна. Дараа нь усыг шүүж аваад нэг угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэнэ. Аль болох удаан иллэг хийх хэрэгтэй.
15 минутын турж массажилсны дараа халуун алчуураар 19 минут бигнүүр тавихад хангалттай. Үсээ угаахдаа усаар маш сайн зайлах хэрэгтэйг мартаж болохгүй. Учир нь үснээс хурц үнэр үнэртдэг.
Эх сурвалж: Eagle.mn
24news.mn