2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Хаврын цагт хэрхэн загварлаг хувцаслах вэ

Алхам №1

Хэрвээ өнөөдөр юу өмсөхөө мэдэхгүй байгаа биедээ эвтэйхэн бас өнгөлөг хувцсыг сонгоорой. Шинэлэг байх хэрэгтэй.

Алхам №2

Хүйтэн үед хэзээ ч нимгэн хувцас өмсч болохгүй. Сайхан харагдахын эхний алхам бол цаг агаартаа тохируулан хувцаслах юм.

Алхам №3

Та богинохон даашинз дээр заавал өндөр өсгийт өмсөхгүйгээр цагаан кейт өмсөхийг зөвлөж байна. Энэхүү хувцаслалт таныг дэгжин харагдуулах болно. Мөн нэгэн хэвийн байдлаа эвдэх хэрэгтэй. Өндөр өсгийт өмсөх үед хөл их өвддөг.

Алхам №4

Хэрвээ та сорочкон цамц өмсөх гэж байгаа бол хэвийн загварын цамцнаас татгалзаж, цагаан бас өвөрмөц загварын цамц өмсөөрэй.

Алхам №5

Олон давхар хувцас өмсөхийн оронд та нэлмэгэр даашинз өмсөөрэй.

Алхам №6

Ноосон цамцыг дангаар нь өмсөхгүйгээр цамцныхаа гадуур ороолт зүүгээрэй. Таныг загварлаг харагдуулах болно.

Алхам №7

Биед наалддаг материалтай хослолоос татгалзаарай. Аль болох даавуун бас гэгээлэг өнгийн хослол худалдан аваарай.

Алхам №8

Тод ягаан болон шар өнгийг хэзээ ч бүү хослуул. Мөн тод ягаан өнгийн хувцас худалдан авахаас татгалзаж сур. Та насанд хүрсэн бол усан ягаан өнгөөр гангарвал илүү тохиромжтой.

Алхам №9

Хэрвээ та хэвлий хэсгээрээ тарган бол бариун хувцас өмсөхөөс татгалзаарай. Та биеэ барьсан хувцас өмссөн үедээ сул загварын цув эсвэл цамц сонгоорой.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.