Анхаарах 1. Сандлын түшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын тvшлэгийг анхаарахгvй байж болохгvй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бvхэлдээ налах хэрэгтэй. Янз бvрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгvй дэлгэц рvv бөхийх нь их муу юм.
Анхаарах 2. Нуруу доод хэсэг
Нуруу доод хэсэг мөн л сандлын тvшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын тvшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.
Анхаарах 3. Суудлын өндөр
Гуя ,ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгvй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.
Анхаарах 4, 5. Хөлийн тавиур
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггvй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагvй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хvмvvс хөлийн тавиур хэрэглэхгvй байх нь нурууны байрлал буруу эвгvй байдаг.
Анхаарах 6. Сул зай
Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.
Анхаарах 7. Гарны байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
Анхаарах 8. Бугуй
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгvй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа vе vе амрааж байж болно.
Анхаарах 9. Харааны тvвшин
Таны харааны тvвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил тvвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нvдэнд хэт ачаалал өгөхгvйгээр дэлгэц дээр байгаа зvйлээ шууд хардаг байх хэрэгтэй.
Анхаарах 10. Кейбордны байрлал
Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.
Зөвлөмж:
-Хоёр цаг болоод 15 минут заавал амарч идэвхитэй хөдөлгөөн хийж бай.
- Нэг vйлдлийг удаан битгий хий. Жишээлбэл хэсэг текст биччихээд маузаараа хуудсаа дугаарлах, vгийн алдааг шалгах мэт vйл хөдлөлөө хослуулахыг хичээ.
- Хэсэг хугацааны турш нvдээ чанга анин, анивчиж жижигхэн дасгалуудыг ажиллах явцдаа хийж бай.
- Толгойгоо зөөлөн эргvvлэх дасгалыг 10 минутын турш хийж байж vр дvнтэй болно.