Бидний эргэн тойронд олон мянган нян бактери оршин байдгыг цэцэрлэгт байхдаа л мэдэж авсан билээ. Бие засах өрөөнд
орчихоод гараа угаахгүй гарах тохиолдол байсан уу? Тэгвэл энэ мэдээллийн дараа лав та дахиж хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй байх болно гэдэгт мөрийцөх үү?
Олон нийтийн ариун цэврийн өрөөнд ороод эдгээр зүйлст хэзээ ч бүү хүр! Учир нь...
1.Угаалтуурын цорго
Та гараа угаахын тулд бактеритай гараараа усны цоргийг нээгээд угаасныхаа дараа усаа хаахдаа угаасан цэвэрхэн гараараа нөгөө л цоргоо барин хаадаг. Хэдийгээр та гараа угаасан боловч цоргийг хаахдаа гартаа нян бактериа буцаагаад л наачихлаа. Гараа угаачихаад цаасан алчуураар жийрэглэж, цоргоо хааж хэвшээрэй. Хэрвээ цаасан алчуур байхгүй бол тохойгоороо усаа хааж ч болно шүү дээ.
2.Гар хатаагч
Нийтийн угаалгын өрөөний гар хатаагчинд гараа хүргэхээс зайлсхийхээс гадна бүр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Лондон хотын Вестминстер их сургуулийн явуулсан судалгаанаас харахад автомат гар хатаагч нь цаасан алчуурнаас 190 дахин их нян бактери тараадаг ажээ. Цаасан алчуур ашиглан гараа хатаахад хурдан байдгаас гадна үүссэн бага зэргийн үрэлт нь бактерийг устгадаг байна.
3.Шал
Гар цүнх, живх, үүргэвч зэргээ хэзээ ч битгий шалан дээр тавьж бай. Хэрэв өлгүүр олдохгүй байвал хаалганы булан ч юм уу ямар нэг тогтоочих газар олохыг хичээгээрэй. Бүр бүтэхгүй бол үүрээд ч хамаагүй аргалахыг бодоорой. Учир нь бие засах газрын шал маш заваан байдаг бөгөөд цүнх, үүргэвчинд наалдсан нян хувцас хунарт ч наалдаж, өвчин үүсгэдэг байна.
4.Ус татагч
Ихэнхи хүмүүс ус татахдаа хөлөө ашигладаг гэвэл та итгэх үү? Энэ нь мэдээж хүний гутлын улан дахь нян бактерь наалдаж хоцорч байгаа гэсэн үг юм. Гараагаа татдаг байлаа ч гэсэн дөнгөж бие зассан хүмүүсийн гар яагаад ч цэвэрхэн байхгүй нь ойлгомжтой.
5.Гарын шингэн саван гаргагч
Хэрвээ гарын шингэн саван гаргагч нь гар ажиллагаатай бол хүрснийхээ дараа маш сайн үрж, угаах хэрэгтэй. Дийлэнхи хүмүүс бие засаж гарч ирээд бактерьтай гараараа шууд гарын саван гаргагчинд хүрдэг.
6.Хана
Угаалгын өрөөний хананууд ерөнхийдөө нойлд байдаг бүхий л нянгуудаар дарагдсан байдаг. Нойл бөглөрөх, ус хүчтэй татагдахад хана руу үсрэх зэргээр хана туурга бүхэлдээ нян бактерийн орон байр юм. Мөн цэвэрлэгч нар бие засах өрөөний ханыг угааж цэвэрлэдэг гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна.
7.Хаалганы бариул
Ус татагчны адил бие засаад хамгийн түрүүнд хүрдэг зүйлсийн нэг бол хаалганы бариул. Хаалганы бариул нь үргэлж бусдын угаагаагүй, нянтай гартай хүрэлцэж байдаг. Гэхдээ бариулнаас барихгүй байх ямар нэг арга байхгүй тул дараа нь гараа маш сайн савандаж угаагаарай.
8.Хаалга
Зарим хүмүүс угаалгын өрөөний хаалгыг заавал гарын цаас ашиглан барьдаг. Энэ бол өөрийгөө элдэв өвчнөөс хамгаалах хамгийн энгийн арга юм. Гараа угаагаагүй хүмүүс хаалганы бариулнаас барьсан байгаа гээд та боддоо. Хэрвээ үнэхээр жийрэглэх ямар нэг зүйл олдохгүй бол хөлөөрөө түлхэж болно гэдгийг санаарай.
Эх сурвалж: darhlaa.mn
|
24news.mn