Хамгийн нэр муутай гэдэг порно киноны салбараас улстөрд ороод хамгийн өндөр амжилт гаргасан нь Италийн насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэлийн салбарын од Чиччолина буюу Илона Шталлер юм. Италийн парламентэд сонгогдож 1982-1992 онд гишүүнээр ажиллаж гайхалтай нь энэ хугацаандаа порно кинонд тоглосоор л байжээ. 1992 онд гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахад порно үйлдвэрлэлээс албан ёсоор “зодог тайлж” улстөрд эргэлт буцалтгүй орсон. Тэрээр парламентийн гишүүнээр ажилласан дөрвөн жилийн дотор 12 хууль санаачилан батлуулсан нь манай эмэгтэй гишүүдийн бүлгийн зарим хатагтай нараас ч өндөр ажлын үзүүлэлт юм. Тэдгээр хуулиуд нь голдуу нийгмийн халамж хүүхэд эмэгтэйчүүдэд зориулагдсан байсан. Гэхдээ салбарынханхаа лоббийг бас хийгээд авсан гэдэг.
Гишүүн Чиччолинагийн санаачилга зүтгэлийн ачаар ахлах сургууль болон шоронд бэлгийн хүмүүжлийн хичээл нь сургалтын хөтөлбөрд нь албан ёсоор багтан орсон. Парламентэд “Дурлалын эвсэл” гэдэг бүлэг байгуулж эмсийн хүрээлэнг хуульчилах, цэцэрлэгт хүрээлэнд загас наадуулахийг зөвшөөрүүлэх гэж дөрвөн жилийн турш тэмцжээ. Дэлхийн энх тайвны төлөө дайсагнагч талуудыг эвлэрүүлэхийн тулд Саддам Хусейн, Осама бин Ладентэй унтах санал гаргаж байсан. Хэрвээ тухайн үеийн дэлхийн №1 алан хядагчтай энгэр зөрүүлбэл алан хядлагаас нь бүрэн татгалзуулж чадна хэмээн амлаж байсан удаатай. 1985 онд Москвад ирж нэрд гараад байсан Владимир Жириновскийтэй уулзаж нэг шөнийг өнгөрүүлсэн гэдэг.