2024 оны 11 сарын 24
Фото
Сургуулиас үнэгүй тараасан цүнхийг үүрэхийг эсэргүүцжээ
Өнгөрсөн 2 дугаар сарын 14-нд АНУ-ын Флорида муж улсын Парклэнд хотын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд 17 хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсны дараа тус улсын сургуулийн удирдлага сурагчдад тунгалаг уян хуванцраар хийсэн үүргэвч үүрэхийг даалгавар болгожээ.  Энэ санаачлага нь сурагчдад таалагдахгүй байгаа төдийгүй тэдний зарим нь эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
 
Хаврын амралтын дараа сурагчдад тунгалаг уян хуванцраар хийсэн үүргэвч үнэгүй тараажээ. Ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар сургуульд зэвсэг авчрах боломжгүй болно гэж тус сургуулийн удирдлага үзсэн байна. Гэсэн хэдий ч олон сурагч үүргэвчнийхээ ард бичээс тогтоон эсэргүүцлээ илэрхийлжээ. 

"Тунгалаг уян хуванцраар хийсэн дүрэмт хувцас хэзээ гарах юм бол?" 



"Йим цүнх үүрэх нь тэнэг хэрэг" 


"Энэ цүнх миний амь наснаас илүү үнэтэй байж магадгүй юм." 


“Шинэ үүргэвч маань бараг л Үндэсний галт зэвсгийн холбооны хэлэлцэх асуудал мэт ил тод харагдаж байна. Одоо өрийн аюулгүй байдлаа мөн ч их мэдэрч байна. Энэ хүчин чармайлтыг үнэлж байгаа хэдий ч сургуулийг шорон болгохын оронд бид бодит асуудал дээр төвлөрөх ёстой”





"Хоригдлын дугаар 0612074413"

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.