СТА дуучин Л.Насанбуян "The Voice Of Mongоlia" шоунд оролцож хүмүүсээс магтаал шүүмжлэл аль алиныг нь хүртээд авсан. Төрийн байгууллагад ажилладаг тэрээр цалингаа голоод авсан удаатай бол энэ удаад урлагийн ертөнцөөс зодог тайлахаар болсноо зарлаад авав. Олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй туршлага хуримтлуулсан мэргэжлийн дуучин бүсгүй тус шоуны дөрөвдүгээр шатнаас харамсалтайгаар хасагдсан бөгөөд тэрээр тус тэмцээнээр өөрийгөө бүрэн утгаар нь харуулахыг зорьж байгаагаа илэрхийлээд авсан удаатай. Тус тэмцээнд бүхий л сэтгэл зүрх хүч хөдөлмөрөө гаргаж байсан тэрээр тус тэмцээнээс шалтгаалан урлагт үлдэх эсэхээ шийдэх бодолтой байсан бололтой урлагаас зодог тайлах гэж буйгаа мэдэгдээд авчээ. Үүнийг сонссон шүүгчид болон үзэгчид ихэд харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд гурван шатны турш түүнийг дэмжиж байсан олон нийт тийм ч амар зодог тайлуулахгүй бололтой.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
24news.mn