Зах зээлд “цагаан шоколад” нэрээр зарагддаг амттан үнэн хэрэгтээ жинхэнэ шоколоад мөн болов уу. хэрвээ энэ талаар өмнө нь бодож байгаагүй бол одоо учрыг нь хэлж өгье.
Уг амттаныг шоколаданд дуртай хүмүүс хааяа жинхэнэ шоколадтай “ээлжлэх” маягаар авч идэх нь олонтаа. Үйлдвэрлэгчид ч ихэнхдээ “гуя дагуулж хүзүү” маягаар амттаны цуглуулгад ихэвчлэн оруулдаг. Тэгвэл цагаан шоколад нь үнэн хэрэгтээ шоколад биш гэнэ. Энэ эдэд шоколадны үндсэн түүхий эд огт ордоггүй бөгөөд какаоны масло, сахар, хуурай сүүгээр л хийчихдэг аж. Шоколадны үйлдвэрийн эзэн Диего Бадаро гэгч “Цагаан шоколаданд какао огт байхгүй зөвхөн масло нь бий” хэмээн өгүүлсэн байна. Орцоосоо хамаараад өөр, өөр амт үнэрийг үүсгэх боловч ерөнхийдөө какаоны масло 20 хувь, хуурай сүү 15 хувь, сахар 55 хувь эзэлдэг юм байна. Товчхондоо сахароз ихтэй, жинхэнэ “гурван цагаан хор”-ныг нэг нь яах аргагүй мөн гэнэ дээ.
24news.mn