Энэ жор зөвхөн тураагаад зогсохгүй эрүүлжүүлэх биеийг шаарнаас цэвэрлэх найрлагатай. Манайд олдоц сайтай энэхүү хүнсний бүтээгдэхүүнээс 14 хоногийн хоолныхоо орцыг нэгмөсөн худалдаж авада хөргөгчиндөө хийчих нь үр дүнтэй байдаг. Заавал 14 хоног ч биш ердөө 7 хоног мөрдөхөд л онцгой үр дүн өгдөг эд. Гагцхүү нууц нь энэ дарааллыг алдахгүй яс барихад л байгаа юм. Тахиатай өдөр загасаар орлуулах юмуу за яахав энийг идчихээс гэж ямар нэг хөнгөн хуудам юмаар төсөөлүүлэн орлуулж огт болохгүйг сануулах нь илүүдэхгүй биз, тийм айхтар юм биш, байдаг л хүнс. Ач холбогдол нь хүнийг уургаар эсвэл эрдсээр эсвэл ямар нэг чухал бодисоор дутааж байж тураадаг аргуудыг бодвол тэгш найрлагатай гэгддэг. Эхний хоёр өдрийг давчихвал цаашид өлөсхгүй, сүүлдээ хоолоо барахгүй байх ч удаа бий. Хар кофе өглөөд уухаас гадна өдөртөө ус сайн уувал дээр. Сүүтэй цай сүү давс архи виног тэвчиж, хэдхэн хоног тосонд шарж хайрахгүйг хичээж хүнсээ дандаа жигнэх ургамлын тос ус хоёрт тэнцүүхэн болгох аргаар хийх нь зөв.
Нэг дэх өдөр
Өглөөний цай: Хар кофе
Өдөр: 2 өндөг, чанасан байцаа ур. тостой, томатны шүүс Оройн хоол: Шарсан юм уу чанасан зага с
Хоёр дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе, хатаасан талх /сухар/
Өдрийн хоол: Чанасан шарсан загас, байцаа ургамлын тостой
Оройн хоол: Чанасан үхрийн мах 100 гр, аяга шингэн тараг
Гурав дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе, хатаасан талх
Өдөр: Шанцай, олив болон нимбэгний шүүстэй бууцай, салат
Орой: 2 өндөг чанасан, үхрийн мах 200 гр, байцаа ур. тостой
Дөрөв дэх өдөр
Өглөөний цай: Хар кофе
Өдөр: 1 түүхий өндөг, 3лууванг чанаж уртостой, 15 гр сыр
Оройн хоол: Жимс /төрөл бүрийн/
Тав дахь өдөр
Өглөөний цай: Түүхий лууван нимбэгний шүүстэй
Өдөр: Шарсан эсвэл чанасан загас, аяга улаан лоолийн шүүс
Оройн хоол: Жимс /төрөл бүрийн/
Зургаа дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе
Өдөр: 500 гр тахиа /чанасан/, шинэ байцаа эсвэл лууван салат
Орой: Чанасан өндөг 2 ш, аяга түүхий лууван ургамлын тостой
Долоо дахь өдөр
Өглөөний цай: Цай
Өдрийн хоол: Үхрийн чанасан мах 200 гр, жимс /төрөл бүрийн/
Орой: 3дахь өдрийн оройнхоос бусад оройн хоолноос сонгоно
Найм дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе
Өдөр: Тахианы тал мах чанаад байцаа луувангийн салаттай
Орой: Чанасан өндөг 2ш, үрсэнлууван ургамлын тостой
Ес дэх өдөр
Өглөөний цай: Түүхий лууван, нимбэгний шүүстэй
Өдөр: Шарсан эсвэл чанасан том загас, аяга улаан лоолийн шүүс
Оройн хоол: Жимс /төрөл бүрийн/
Арав дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе
Өдөр: Түүхий өнд 1ш,3лууван чанаж ургамлын тос, 15 гр бяслаг
Оройн хоол: Жимс /төрөл бүрийн/
Арван нэг дэх өдөр
Өглөөний цай: Хар кофе, хатаасан талх
Өдөр: Шанцай, олив болон нимбэгний шүүстэй бууцай, салат
Орой: Чанасан өндөг 2ш, 200 гр үхрийн мах, ур тос байцаа
Арван хоёр дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе хатаасан талх
Өдөр: Шарсан эсвэл чанасан том загас, ногооны салат, байцаа
Оройн хоол: 100 гр чанасан үхрийн мах, аяга шингэн тараг
Арван гурав дахь өдөр
Өглөөний цай: Хар кофе
Өдөр: Чанасан өндөг 2 ш, байцаа ур тостой, томат шүүс Оройн хоол: Шарсан эсвэл чанасан загас
Эх сурвалж http://www.info.mn
24news.mn