2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
ГАНЦХАН ӨДӨР МАЦАГ БАРИХЫН АЧ ТУС

Эрүүл байхын нэг үндэс нь зөв хооллолтын дэглэм баримтлах явдал юм. Богино хугацаанд хоолноос татгалзсанаар зарим нэг өвчнийг анагаана гэж үздэг, мөн бие махбодийг хорт бодисоос цэвэрлэж биологийн насаа уртасгана. Үнэхээр тийм гэж үү? Уг практик олон зуун жилийн турш ашиглагдаж ирсэн бөгөөд зарим нэг эмч нар үнэхээр үр дүнтэй гэж үзэх болжээ. Эмч нарын дунд чухам юу маргаан үүсгээд байна вэ?

Өдрийн мацаг

Бидний ихэнхийнх нь хувьд мацаг барих (нэг өдрийнх ч бай) том алхам хийж байна гэж бодогддог. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар хүний бие түр зуурын өлсгөлөнг даван туулах чадвартай аж. Бидний өвөг дээдсийн хувьд бас л хоолны дэглэм барьдаг байж (монголчуудын хувьд зуны цагаар зөвхөн цагаан идээ). Орчин үеийн хүмүүсийн ихэнх нь хоол ундаа хэтрүүлэн хэрэглэнэ, өөрөөр хэлбэл өөрийн бие эрхтэнд шаардлагатай хэмжээнээс хэтрүүлсэн хэмжээгээр иддэг. Илүүдэл жингээ хасах олон төрлийн хоолны дэглэм бий, гэхдээ нэг өдрийн мацаг барих нь эрүүл мэндийг дэмжиж, нас уртасгана гэж үзэх хүмүүс олон болжээ. Анагаах ухааны профессор Кода Мицуо нь өлсгөлөнгийн чиглэлээр хийсэн судалгаагаараа алдартай: “Хэрвээ та долоо хоногийн сүүлчийн нэг өдөр өлсөж, өлсгөлөнгөөс зөв гарч чадвал үр дүнг нь мэдрэх болно. Хагас жил эсвэл жилийн дараа гэхэд та танигдахын аргагүй эрүүл хүн болсон байна” гэжээ.

“Өлсгөлөн надад нүд мэт чухал, сэтгэлийн ертөнцийг минь нээхэд тусалдаг” гэж Махатма Ганди хэлж байжээ. Есүс Христ, Моисей, Илья, Мохаммед нар 40 хоногийн турш өлсөж/мацаг барьж байсан түүхтэй. Будда ч мөн гэгээрэхийн өмнө удаан хугацаагаар өлсөж/мацаг барьж байжээ. Йогчид өлсөх дэглэм баримталдаг нь учиртай бололтой.

Нэг өдрийн мацаг барихын ач холбогдол

 

-Бие эрхтэн залуужна

-Холестерины хэмжээ буурна

-Зүрхний эрүүл мэнд сайжирна

-Илүүдэл өөх багасна

-Бодисын солилцоо сайжирна

-Хорт бодис их хэмжээгээр гадагшилна

-Дархлааны систем идэвхижнэ

Нэг өдрийн мацаг барих дүрэм ба үр дүн

Хоол хүнснээс тур зуур татгалзахад хоолны үнэ цэнийг улам мэдэрдэг. Нэг өдрийн мацаг барьсны дараа хоол идэх дадал зуршил ч огцом өөрчлөгдөнө. Нэг өдрийн мацаг барьсны ачаар програмчлагдсан буруу дадал зуршлаас салж хоолны хэрэгцээгээ ялгаж сурна. Хэрвээ уг “дэглэм”-ийг долоо хоног болгон дагаж чадвал ходоод өөрийн байгалийн хэмжээндээ ортол агшиж цаашид хэтрүүлэн идэхэд маш хүндрэлтэй санагдана. Долоо хоногт нэг удаа мацаг барих дэглэмийг илүү үр дүнтэй баримтлахыг хүсвэл тодорхой дүрмийг заавал дагана.

Хоол судлаачид амралтын өдөр мацаг барьж эхлээд дараа өглөө нь гарахыг санал болгож байна. Гэхдээ зарим нэг хүмүүс ажлын өдөр ч мацаг барьж чаддаг, яагаад гэвэл идэх хүслээ барихад нь амар байдаг ажээ. Мацаг барихаас 3 өдрийн өмнөөс эхэлж мах, загас, архинаас татгалзана. 2 өдрийн өмнөөс эхлэн самар, шошны хэрэглээг хориглоно, нэг өдрийн өмнөөс зөвхөн жимс, ногоо, шинэхэн шахсан шүүс, сүүгүй каш хэрэглэнэ.Нэг өдрийн мацаг барих нь оройноос эхэлдэг буюу унтахаасаа өмнө биеэ бэлдэж клизм тавина.

Хэрвээ та анх удаа мацаг барих гэж байгаа бол гэртээ өнжих өдрөө эхлээрэй, магадгүй бие сулрах, толгой эргэх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.Мацаг барьж байхдаа цэвэршүүлсэн усны хэрэглээг ихэсгэнэ (хоёр литрээс багагүй), яагаад гэвэл ус нь хорт бодис уусгах хамгийн шилдэг байгалийн бүтээгдэхүүн болно. Энэ үеэр цай, шүүс уухгүй, эс бөгөөс ямар ч үр дүн гарахгүй, дэмий л мацаг барьсан хэрэг болно.

Толгой өвдөх эсвэл бие тавгүйрхсэн үед л дараах аргыг ашиглана шүү – 1 литр усанд 1 х.х нимбэгийн шүүс эсвэл цэвэр зөгийн бал хийж ууна. Энэ хорт бодис гадагшлуулахад бөөрөнд тусламж үзүүлж байгаа хэрэг. Биеийн байдлаа сайтар ажигла, мацаг барихад өөрийгөө аажим дасгаарай. Нэг өдрийн мацаг барихын гол зорилго бие махбодио хорт бодисоос цэвэрлэхэд орших бөгөөд илүүдэл жингээ багасгах нь нэмэлт бонус болно.

Нэг өдрөөр мацаг барьдаг хүмүүсийн хэлэлцүүлгээс харж байхад маш олон хүмүүс хүнд өвчнөөсөө салсан тухай дурдсан байдаг. Хэрвээ та ойр ойрхон, ихээр иддэг нэгэн бол олон цагаар хоолгүй байхад маш их тэвчээр шаардана. Тогтмол уг дэглэмийг барьж чадвал хэсэг хугацааны дараа та дасах тул санаа бүү зов. Таны бие хөнгөрч, гэдэс гүзээ багасна, мөн байнгын өлсөх мэдрэмж арилна. Нэг өдрийн мацаг нь ханиад томуу, өвчний үед үр дүнтэй гэж үздэг.

Яагаад гэвэл эрч хүч нь хоол боловсруулахад биш харин халдвартай тэмцэхэд бүрэн ажиллана. Байгалийн зэрлэг амьтад өвчний үед зүгээр ч нэг хоолноос татгалздаггүй бололтой, гэхдээ тэд энэ үедээ маш их ус уудаг гэдгийг анхаарна уу. Нэг өдрийн мацаг барих дэглэмийн гаж нөлөө болон эрсдэлНэг өдрийн мацаг барих нь хэдий ашигтай ч гэсэн хоолноос татгалзаж байгаа учраас эрсдэл бий.

Жишээ нь, уг дэглэмээс дараах тохиолдолд хориотой:Заавал хоолтой уух эмийн эмчилгээтэй хүмүүс Чихрийн шижинтэй Жирэмсэн Бөөрний дутагдалтай Зүрхний өвчтэй Өлсгөлөн нь стресст хүргэх тул зарим нэг архаг өвчин сэдэрч болзошгүй. Тиймээс эрсдэлийг бууруулахын тулд эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөөрэй. Жишээ нь, өлсгөлөнгийн улмаас толгойн архаг хууч өвчин сэдэрч болзошгүй.

Долоо хоногийн нэг өдөр нь мацаг барьсан гээд үлдсэн 6 хоногт нь хамаагүй иднэ гэж ойлгож болохгүй. Нэг өдрийн мацаг барилтаар турна гээд хүн долоон хоногийн турш калори ихтэй, эрүүл бус хоол иддэг. Энэ арга нь илүүдэл жин хасахгүйгээс гадна буруу үр дагаварт хүргэнэ. Зөвхөн нэг өдрийн мацаг барьснаар эрүүл болно гэж найдаж болохгүй, гэхдээ өвчин даамжрах магадлалыг багасгах боломж бий. Тийм учраас нэг өдрийн мацаг барихдаа тодорхой зорилготойгоор эхлүүлэх нь зүйтэй – эрүүл хооллолтыг биеийн хөдөлгөөнтэй хослуулна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.