2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Яагаад нарнаас хамгаалах тос түрхэх ёстой вэ

1.Яагаад заавал нарнаас хамгаалах тос хэрэглэх ёстой вэ?

Ялангуяа зуны улиралд нарны хэт ягаан туяа UV нь бидний арьсан дахь коллаген, elastin (уян хатан уураг), бүр цаашлаад арьсны DNA-г бага багаар гэмтээж байдаг. Эхний ээлжинд энэ нь харлах, сэвхтэхэд хүргэдэг бол цаашлаад үрчлээ, хөгшрөлтийн явцыг түргэснэ. Өөрөөр хэлбэл ганцхан зун, бүр ганц өдрийн халуунд нүүрний арьсаа хамгаалахгүй хайнга хандахад дараа нь түүнийх золиосыг бид үнэтэй лазер, гоо сайхны салонд мөнгө, алтан цагаараа төлөх хэрэг гарна гэсэн үг.

2. Нарны тосыг тэгвэл хэрхэн сонгох вэ?

Манайд одоогоор маш олон орны, өргөн сонголттойгоор худалдаалагддаг болсон. Бидний зүгээс энэ нь, сайн тэр нь муу гэсэн шууд дүгнэлтийг өгч чадахгүй ч ерөнхий хэдэн чухал мэдээллийг хүргэе. Нарны тос болон нарнаас хамгаалалттай энгэсэг, кремэн дээр SPF50PA++ зэрэг тэмдэглэгээнүүд байдаг.

Үүний "SPF" нь "Sun Protection Factor" үгний товчлол бөгөөд UVB буюу арьсны өнгөн хэсгийг гэмтээж (эхлээд наранд түлэгдсэн хэсгээрээ улайж эхэлдэг) сэвх , нөсөө үүсгэдэг нарны туяанаас хамгаалах үйлчилгээтэй. Арын цифр нь хэдий хэр хугацаанд нарны шууд тусгалаас хамгаалах вэ гэдгийг илтгэнэ. Японд одоогоор түгээмэл зарагдаж байгаа хамгийн өндөр хамгаалалттай нь SPF50 бөгөөд, 50*20=1000 минут буюу 16.6 цагын турш хамгаалж чадна гэсэн үг юм. Гэхдээ хөлс болон салхи шороо гадны нөлөөлнөөс шалтгаалж хугацаа нь багасах учир аль болох дахин нэг сэргээж түрхвэл зүгээр. PA+ нь "Protection Grade of UVA-"н товчлол бөгөөд UVA нь арьсны дотоод DNA-г гэмтээж арьсан дахь коллаген, elastin (уян хатан уураг)-т нөлөөлөн үрчлээ, нүүрний арьсны булчингийн сулрал, хөгшрөлтийг түргэсгэдэг аюултай нарны туяа.

"+" тэмдэг нь нэгээс дөрөв (PA+,PA++,PA+++,PA++++)хүртэл өсөх бөгөөд өсөх тусмаа хамгаалах хүч нь өндөр гэдгийг илтгэнэ.

 

Б.Саруул

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.