Бидний идэж байгаа хоол хүнснээс шалтгаалан шүдний паалан гэмтэж, өнгөр тогтож, шарладаг. Ялангуяа амттан болон хүчиллэг хүнснээс болж ийм асуудал үүсдэг. Ийм тохиолдолд ихэнх хүмүүс зориулалтын шүдний оо авч хэрэглэдэг боловч буйлны үрэвсэлтэй, эмзэг шүдтэй хүмүүсд тохиромж муу байдаг. Тиймээс химийн орц найрлагатай, элдэв зүйл хэрэглэхийн оронд байгалийн аргаар шүдээ цайруулахыг зөвлөж байна.
1. Сода болон нимбэгтэй цайруулах бэлдмэл
- Нимбэг
- Сода
- Сойз
Алхам:1 Найруулах
1 халбага сода дээр тал нимбэгний шүүсийг шахаж хийгээд сайтар хольж хутгана. Шүдний хэмжээнээс шалтгаалаад хэмжээг ихэсгэж багасгаж болно. Тохируулаад найруулаарай.
Алхам:2 Шүдэндээ түрхэх
Сойзондоо зурмагаа түрхээд шүдээ жигд үрж өгнө. Яаралгүй сайтар шүд бүрийг цэвэрлэхийг хичээгээрэй. Дараа нь амаа зайлж цэвэрлэнэ. 1-2 сарын турш 7 хоногт 1 удаа угааж хэрэглэнэ.
2. Шүдний оо, сода, устрөгчийн исэлтэй цайруулагч бэлдэх
Сода - 1 халбага
Устөрөгчийн исэл /3%/ - 1 халбага
Шүдний оо
Алхам:1 Холих
1 халбага сода дээр устөрөгчийн ислээ нэмж хутгана.. Устөрөгчийн исэл 10% байдаг ч 3%-тайг нь хэрэглэхийг зөвлөж байна.
Алхам:2 шүдний оогоо нэмэх
Дээр нь бага зэрэг шүдний оо нэмж цөцгий шиг болтол нь хутгаж бэлдэнэ.
Сойзондоо түрхээд шүд бүрийг сайтар цэвэрлэж өгнө. Дараа нь усаар зайлж цэвэрлэх бөгөөд цэвэрлэсэний дараа шууд юм идэхгүй байвал сайн.
3. Наргил модны тос болон содатай цайруулах бэлдмэл
Сода - 1 халбага
Наргил модны тос /coconut oil/ -1/2 халбага
Алхам:1 Орцуудыг хольж найруулна
Жижиг аяганд сода хийгээд дээрээс нь 1/2 халбага тосоо нэмж сайтар хутгана. Аман доторх бактериас болж шүд шарладаг. Тиймээс наргил модны тос нь аман дахь нянг бактерыг устгадаг бөгөөд сода нь цайруулах үйлчилгээ үзүүлсэнээр төгс хосолдог аж.
Алхам:2 Шүдээ цэвэрлэх
Шүдний сойзондоо түрхээд шүд бүрийн өнгөрийг яаралгүй тайван, сайтар угааж цэвэрлэнэ. Дараа нь усаар зайлж цэвэрлэнэ. 7 хоногт 2 удаа хэрэглэсэнээр үр дүн мэдрэгдэнэ.
4. Сода болон алимны цуутай цайруулагч бэлдмэл
Сода
Алимны цуу
Алхам:1 найруулах
Жижиг аяганд 1 халбага сода хийгээд тохирсон алимны цууг нэмж хутгана. Алимны цуу нь шүдэн дээр үүссэн толбыг арилгаж шүдийг цайруулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аман дахь бактерийг устгана.
Алхам:2 Шүдийг цэвэрлэх
Сойзондоо түрхээд шүдийг жигд сайтар үрж цэвэрлэнэ. Энэ аргыг 1-2 сарын турш 7 хоногт 1 удаагийн давтамжтайгаар хэрэглэнэ.
5. Банананы хальсаар цайруулах
Тун энгийн арга. Банана хальслаад хальсны дотор талаар шүдээ жигд үрж цэвэрлэнэ. Хэсэг амраагаад угааж цэвэрлэнэ. Долоо хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглээрэй. Банананы хальс нь кали, магнигаар баялаг байдаг бөгөөд шүдний пааланг сэргээж өгнө.
6. Жүржийн хальсаар шүдээ цайруулах
Амттайхан жүржээ идээд хальсыг нь бүү хаяарай. Энэхүү жимсний хальс нь витамин С болон магнигаар тун баялаг бөгөөд шүдний паалангийн өнгийг сэргээж өгдөг. Хальс нь жимс шигээ хүчиллэг биш байдаг. Тиймээс пааланг гэмтээхгүй. 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.
7. Гүзээлзгэнэ ашиглан шүдээ цайруулах
2-3 ширхэг гүзээлзгэнийг нухаад шүдний сойзондоо түрхэж 3-5 минутын турш үрж, цэвэрлэнэ. Дараа нь усаар зайлж цэвэрлэнэ. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Хэрвээ үүүнээс илүү хэрэглэвэл пааланг гэмтээж болозошгүй анхааруулж байна.
8. Турмитиктай цайруулагч бэлдмэл
Нунтагласан турматик - 1 халбага
Наргил модны тос - 1/2 халбага
Гааны навчны тос / Peppermint essential oil / - 1-2 дусал
Алхам:1 найруулах
Бүх орцуудыг нэг саванд хийгээд сайтар хольж найруулна. 3-5 минутын турш шүдээ угааж, цэвэрлэнэ. Дараа нь усаар зайлаарай. Турматик нь шүд цайруулахаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хорт хавдраас сэргийлнэ. Харин наргил модны тос нь аман дахь нян бактерийг устгаж өгнө.
24news.mn