Монголчууд нүдний доод зовхи татлаа гэвэл уйлах нь дээ гэдэг. Хэрвээ дээд зовхи татлаа гэвэл баярлах нь дээ гэж ярилцдаг. Тэгвэл нүдний зовхи татах нь үнэндээ уйлах, баярлахын өмнөх шалтгаан мөн үү?
Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хайсаныг уншигчиддаа хүргэе. Нүдний зовхи нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
Нүдний зовхи нь удаан бөгөөд өөрийн эрхгүй таталдах нь блефароспазмын нэг хоргүй шинж тэмдэг. Зарим цөөн тохиолдолд зовхи таталт нь тархины болон мэдрэлийн ноцтой шинж тэмдэг байх магадлалтай. Таталт ихэвчлэн дээд зовхинд илрэх нь нийтлэг байдаг хэдий ч заримдаа дээд доод хоёр зовхи хоёулаа татах эсвэл зөвхөн доод зовхи татах тохиолдол байдаг.
Ихэнхи хүмүүст зовхи татах нь мэдэгдэх төдий байдаг зарим хүмүүст хүчтэй мэдэгдэж нүдээ хүчээр анихад хүргэдэг. Зарим хүн хэзээ ч зовхио татаж байгааг мэдрээгүй тохиолдол ч байдаг.
Таталт хэдэн секунд тутамд үргэлжлэх эсвэл минут хоёр минут тутамд үргэлжлэх нь ч бий. Зовхины таталтыг урьдчилан таамаглах аргагүй. Таталт хэдэн өдөр үргэлжилж, зогсож болно. Дараа нь хэдэн долоо хоног, сарын турш зовхи татахгүй байж ч болно.
Зовхи татах нь ямар ч зовиургүй, хор нөлөөгүй хэдий ч танд тээртэй санагдаж магадгүй. Ихэнхи тохиолдолд зовхины таталтыг эмчлэхгүйгээр өөрөө аяндаа татахаа больдог. Зарим цөөн тохиолдолд зовхины таталт нь архаг өвчний эх үүсвэр байх магадлалтай бөгөөд зовхи таталт нь нүүрний таталттай хавсарч, өөрийн мэдэлгүй таталдаж байвал муу гэсэн үг.
Зовхины таталт ямар ч шалтгаангүйгээр илэрч болно. Учир нь тун цөөхөн тохиолдолд л ноцтой асуудал үүсэн байдаг бөгөөд тэдгээр ноцтой гэх шалтгаануудыг илрүүлж болно. Хэрвээ зовхины таталт удаан хугацаагаар үргэлжилвэл энэ нь дээр дурдсанчлан блефароспазмын хоргүй шинж тэмдэг илэрлээ гэж ойлгож болно. Энэ тохиолдолд хоёр нүдний зовхи хоёулаа таталдана. Ямартаа ч зовхи татах нь дараах хэд хэдэн шалтгаанаас үүсэж болно. Үүнд:
Зовхины блефароспазмын хоргүй шинж тэмдэг нь гол төлөв эмэгтэй хүнд илэрдэг. 50 мянган Америкчуудын дунд хийсэн судалгаагаар зовхи татах нь дунд болон ахимаг насанд ихэвчлэн тохиолддог болохыг тогтоожээ. Хэрвээ зовхи татах байдал удаан үргэлжилбэл хараа муудах, гэрэлд мэдрэмтгий болох нь ихсэх болон нүүрний таталт өгч эхэлдэг.
Тун цөөхөн тохиолдолд нүдний зовхи татах нь ноцтой байдал болж хувирдаг гэж дурдсан. Энэ тохиолдол нь бусад нөхцөл байдлаас харилцан хамааралтай үүсдэг. Тархины болон мэдрэлийн өвчин зовхи татах үндсэн шалтгаан болох магадлалтай. Үүнд :
Зовхи яаж татвал маш ноцтой гэж үзэх вэ?
Зовхи татахад цөөн тохиолдолд аюултай гэж үзэж эмчлэх шаардлага гардаг. Гэхдээ блефароспазм зовхи таталтын шинж тэмдэг илэрвэл тархи мэдрэлийн эмгэг үүсчээ гэж үзэж болно. Зовхины таталт дараах байдлаар өгөөд байвал эмчид үзүүлэх шаардлагатай.
Ихэнхи тохиолдолд зовхи таталт нь өөрөө аяндаа зүгээр болчихдог. Хэрвээ зовхи татахаа болихгүй байвал үүсгэж байгаа шалтгааныг багасгах эсвэл ихэсгэх боломжтой. Зовхи таталтын гол шалтгаанууд нь стресс, ядаргаа, кафеэйнээс үүсдэг. Энгийн зовхи таталтанд та дараах аргуудыг хэрэглэж болно.
Ботокс буюу үрчлээний эсрэг тариаг зарим тохиолдол зовхины таталтанд хэрэглэдэг. Ботокс нь зовхины унжилт, таталтыг хэдэн сар хэвийн байлгана. Үүний дараа үйлчилгээ гарч та дахин ботокс тариулах шаардлага гарч болно.
Хагалгаагаар зовхины зарим булчинг авхуулах гэх мэт эмчилгээ хийлгэж болно. Физик эмчилгээ мөн үр дүнтэй арга бөгөөд нүүрний булчинг амрааж, нүүрний булчингийн ядаргааг арилгана. Амьдралын хэмнэлээ өөрчлөх нь зовхины хоргүй таталтыг эмчлэх бас нэг арга байдаг. Үүнээс гадна доорхи аргуудыг хэрэглээд үзээрэй.
Нүдний зовхи татах нь хүн бүрт өөр шалтгаанаас болж үүсэх учраас дур мэдэн эмчлэх хэрэггүй. Дээрхи зөвлөгөө, мэдээллийг сайтар уншаад эмчид хандах хэрэгтэй.
24news.mn