2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ЯАГААД ЗААВАЛ УУХ ЁСТОЙ ВЭ

Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг “тогтмол” уухаас эхэлнэ. Хүн болгон өглөөд ундаа ууж байж ажил, сургуульдаа явах ёстой. Өглөөний цайгаа тогтмол ууснаар
 

  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
  • Цусан дах саахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.
  • Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдлээс хамгаална.

Өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна. Мөн ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг.

Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.

Өглөөний цайгаа уусан хүн таргалалтанд илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой.

Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө. Мөн гоо сайханд нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. .

Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.
 

ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ТАЛААРХ СУДАЛГААНЫ БАРИМТ /МОНГОЛ УЛСАД

 

“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зан үйлийн судалгаа” (2013)-аар сурагчдын 44.7 хувь нь өглөөний цайгаа тогтмол ууж чаддаггүй гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн сурагчдын анги ахих тутам өглөөний цайгаа уудаггүй гэсэн хувь өсөж байна.

Хүүхэд яагаад өглөөний цай уух ёстой вэ?
 

  • Өсөлт, хөгжилтийн хамгийн эрчимтэй үе хүүхэд насанд байдаг.
  • Өглөөний цайгаа уугаагүй хүүхэд сургууль дээрээ ихэвчлэн илчлэг ихтэй хүнсийг сонгон хэрэглэдэг учраас “илүүдэл жин, таргалалт”-д өртдөг. Судалгаагаар, өглөөний цайгаа тогтмол уудаг сурагчдын биеийн жингийн индекс “хэвийн” түвшинд байсан байна.
 

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХГҮЙ БАЙХАД ТОХИОЛДОХ ЭРСДЛҮҮД:

Ойрын эрсдэл
 

  • Сурах идэвх, ажиллах эрч, хүч 13%-иар буурна.
  • Өглөөний цай уугаагуй хүн анхаарал төвлөрөлт муу. Анхаарал төвлөрөлт  10% -иар буурна.
  • Бухимдал, уцаартай байдаг. Уур бухимдал 17% -иар нэмэгдэнэ.
  • Ой тогтоолт 11% -иар буурна.
  • Ходоодны өвдөлт  33%-иар нэмэгдэнэ.
  • Өглөөний цайгаа уугаагүй хүн тааралдсан болгоноо авч иддэг, жингээ хянаж чаддаггүй.

Алсын эрсдэл
 

  • Дархлаа буурна.
  • Халдварын бус өвчнүүд даралт ихэдэх, харвалт, чихрийн шижин, таргалалтаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.
  • Хоол боловсруулах эрхтний асуудалтай бол хямрал даамжирна.
 

ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД ЯМАР ХҮНС БАЙХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

 

Хоол судлаачдын зөвлөснөөр хүн хоногийн хоолны нийт илчлэгийн 20-25 хувийг өглөөний цайнаас авах нь тохиромжтой байдаг.

Өглөөний цайнд бүхэл үрийн болон сүү, тараг, өндөг, жимс, хүнсний ногоогоор хийсэн хүнсний бүтээгдэхүүнээс сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Өглөөний цай нь бие махбодийг тэжээллэг бодисоор бүрэн хангах хэмжээний байх ёстой. Ялангуяа эслэг, кальци, төмөр, аминдэм В-ийн төрлийг түлхүү авах нь зүйтэй.

“Хялбар, түргэн” хугацаанд бэлдэж болох дараах хүнсний бүтээгдэхүүнийг өглөөний цайнд санал болгож байна. Үүнд:
 

  • Бүхэл үрийн талх, жигнэмэг, бин
  •  Овьёосны хэмхдэс, эсвэл агшаамал
  •  Шинэ жимс ялангуяа гадил жимс
  •  Шарсан, жигнэсэн, чанасан шош, өндөг
  •  Жимс, ногооны нухаш
  •  Жимсний шүүс 1 аяга
  •  Тослог багатай сүү, тараг, бяслаг гэх мэт

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.