"Universe best songs” наадмын тайзнаа гурван ч удаа өрсөлдөж, гран при шагналын эзнээр тодорсон дуучин А.Хишигдалай өдгөө бие даасан уран бүтээлээ хийж байгаа билээ. Тэрбээр сошиал сүлжээнд идэвхтэй байдаг.
Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг гэх дуучин бүсгүй богино хугацаад рок попын ертөнцөд “од” болсон. Анх тус наадмын тайзнаа хөл тавих үедээ махлагдуу биетэй, онигор нүдтэй даруухан бор охин байсан ч тэрбээр ердөө жил гаруйхан хугацааны дараа эрс өөрчлөгдөж, ганган дэгжин царайлиг бүсгүй болж хувирсан билээ. Нугасны муухай дэгдээхий хун болж хувирсан нь гоо сайхны мэс заслын ач бололтой.
А.Хишигдалай сүүлийн үед фитнессээр хичээллэхийн сацуу хэн хүний харцыг булаам хээнцэр, хөөрхөн болсонд сонсогч фенүүд нь тун ам сайтай байгаа аж. Түүний урлагт хөл тавьж байсан үеийн болоод одоогийн дүр төрхийг харуулсан гэрэл зургийг сонирхуулъя. Түүний стиль имиж хэрхэн өөрчлөгдөснийг харцгаая.
24news.mn