Хэрвээ анх удаа шивээс хийлгэх гэж байгаа бол жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй. Шивээс хийх үйл явцаас авхуулаад арьсанд чинь яаж нөлөөлөх, хэр хүлээж авч байх, бие чинь эвгүй болох үгүй гэх мэтийг мэдэх хэрэгтэй.
Хэт мэдрэмтгий бол анх удаа шивээс хийлгэхдээ хавирга, өвдөгний ар тал, тохой, эмзэг хэсэг гэх мэт газруудад хийлгээд хэрэггүй.
Нар шарах, усанд норох зэрэг нь шинэхэн шивээсийг үгүй болгодог.Хавар болон намрын улирал нь шивээс хийлгэх хамгийн тохиромжтой цаг.
Магадгүй хэн нэгэн хүний, эсвэл найзын чинь санал болгосноор хямдхан газар байх юм болох татгалзах хэрэгтэй. Энэ бол тоглоом биш, амьдралд чинь гарах томоохон өөрчлөлт гэдгийг санаарай.
Тухайн шивээсчин артистийнхаа хийсэн шивээс болон түүнд хандах хүмүүсийн сэтгэгдлийг сонсох нь бас зөв шийд гаргахад их тустай.
Насанд туршид чинь мэнгэ мэт чамтай хамт үлдэж, түүгээр чинь бараг л чамайг танихаас наагуур юм болох учир харамсахгүйгээр ямар шивээс хийлгэх вэ гэдгээ ухаалагаар сонго.
Шивээсчин артистаасаа зөвлөгөөг маш сайн авах хэрэгтэй. Гарч болох эрсдэлээс авхуулаад цаашид яах ёстой гэх зэргээр нарийн асуух хэрэгтэй.
Шивээсчин артистийнхаа өгсөн зөвлөгөөг дагаагүйгээс болоод хүмүүст янз бүрийн хохирол гардаг. Тэгэхээр өөрийн ухамсаргүй үйлдлээс өөрийгөө ч бусдыг ч хохироогоод хэрэггүй.
Зүүг үргэлж шинэ эсэхийг шалга. Шинэ зүү задалж буйг өөрөө хараагүй тохиолдолд хэрэглэхээс татгалзаарай.
Хэрвээ чи үнэхээр хийлгэхийг хүсэж л байгаа бол өөрийнхөөрөө шийдээрэй.
Эх сурвалж: buzzfeed.com
24news.mn