Охид бүсгүйчүүд бид өөрсдийн өдөр тутмын нүүр будалт, хувцаслалт зэргээр гадаад үзэмжиндээ багагүй анхаардаг билээ. Урин дулаан цагт хүн бүр л хөөрхөн, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг шүү дээ. Мөн жижигхэн нүүртэй эмэгтэйчүүд маань илүү эгдүүтэй харагддаг. Тиймээс охиддоо зориулж жижигхэн нүүртэй харагдахад туслах таван аргыг бэлтгэн хүргэж байна.
1. ТОМ ЧИМЭГЛЭЛТЭЙ ЭЭМЭГ
Том чимэглэлтэй, хүний анхаарал татахуйц ээмгүүд нүүрийг их жижигхэн харагдуулдаг аж. Мөн шанааны ясыг илүү тодотгож өгдөг
2. УРТ ЭЭМЭГ
Урт шулуун ээмэг нь хүний нүүрийг “V” хэлбэртэй харагдуулдаг гэдгээрээ их алдартай. Бөөрөнхий хэлбэрийн нүүртэй эмэгтэйчүүдэд их сайхан зохьдог ажээ.
3. СОДОН ҮСНИЙ ДАРУУЛГА
Содон төрлийн үсний даруулгууд ч гэсэн нүүрийг жижигхэн харагдуулахад их тусалдаг гэнэ шүү. Үсний даруулга зүүснээрээ хүний дух болон шанааны яс илүү тодорч харагдах бөгөөд энэ нь нүүрийг жижиг харагдуулахад туслах юм.
4. НАРНЫ ШИЛ
Хэмжээнээсээ арай том нарны шилийг сонгон авч зүүгээрэй. Нарны шил нь нүүрийг хэмжээнээс нь жижиг харагдуулахаас гадна загварлаг харагдуулдаг.
5. МӨӨГӨН МАЛГАЙ
Энэхүү малгай нь 90-ээд оны залуучуудын дунд маш эрэлттэй байсан ба одоо ч үнэ цэнээ алдаагүй загварлаг хувцасны нэг хэвээр юм. Мөн энэхүү малгайг сонгон авч өмсөх гэж байгаа бол хар өнгийг сонгоорой.
Эх сурвалж: Koreaboo.com
24news.mn