Долоо хоногт 3-5 удаа 45 минутын турш тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй боловч үүнээс их хугацаагаар хийвэл бас тийм ч сайнгүй гэсэн судалгаа гарчээ.
Энэхүү судалгаанд 1.2 сая хүн оролцсон бөгөөд тэдний нэг сард хийдэг дасгал хөдөлгөөний түвшинг судалж, сэтгэцийн эрүүл мэндэд нь үнэлгээ өгчээ.
Ямар ч дасгал хөдөлгөөн хийдэггүй хүнийг бодвол хааяа бага ч гэсэн дасгал хийдэг хүн сардаа 1.5 болон түүнээс бага хугацаанд сэтгэцийн хямралтай байдаг байна.
Харин багийн спортууд, дугуй унах, аэробикээр хичээллэх зэрэг дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд гайхалтай сайн байдаг ажээ.
Бүх төрлийн дасгал хөдөлгөөн тэр дундаа гэрийн ажил хийх, хүүхдээ асрах зэрэг нь нас, хүйс хамаарахгүйгээр сэтгэцийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй болохыг энэхүү судалгаагаар тогтоосон байна.
“The Lancet Psychiatry Journal” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь ийм төрлийн хамгийн том судалгаанд тооцогдож байгаа боловч дасгал хөдөлгөөн нь сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах шалтгаан болно гэдгийг албан ёсоор нотлоогүй юм.
24news.mn