2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгож хэрэглэх вэ?
Аагим халуун зуны улиралд нарны хэт ягаан туяанаас арьсаа хэрхэн хамгаалж байгаа вэ? Заавал хамгаалах шаардлагатай гэж үү ? гэж бодож байгаа хүмүүс ч байгаа байх. Нарны хэт ягаан туяа нь арьс борлуулахаас гадна арьсны нөсөө, сулрал, хөгшрөлтийн гол шалтгаан болдог. Хэт ягаан туяа нь арьсны гол дайсан гэж хэлчихвэл хэтэрсэн болохгүй байх.

Тиймээс зун ч гэлгүй өвлийн улиралд ч гэсэн нарнаас хамгаалах тосыг түрхэх хэрэгтэй гэдгийг арьс гоо заслын эмч нар зөвлөдөг. Тэгвэл нарны тосоо хэрхэн сонгох вэ?

SPF, PA гэдэг нь ямар учиртай талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе. 

SPF(Sun Protection Factor)буюу нарнаас хамгаалах хүчин зүйл гэсэн үгний товчлол юм.

Хүний арьс нь тодорхой хэмжээгээр нарны хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай байдаг. Тухайн хамгаалах чадварыг хэд дахин нэмэгдүүлэх утгыг заадаг.

Тухайлбал SPF30гэвэл тухайн хүний арьсны өөрийн нарнаас хамгаалах хүчийг 30 дахин нэмэгдүүлэх, SPF40 бол 40 дахин нэмэгдүүлэх гэсэн утгатай.

Мөн нарнаас хамгаалах хугацаа нь ч гэсэн харилцан адилгүй.

SPF1- бол 20 минут байдаг бөгөөд SPF30 бол 20Ч30  буюу ойролцоогоор 10 цаг нарнаас хамгаална гэсэн үг юм.

Харин

PA(Protectipn Grade of UVA/  гэдэг нь Хэт ягаан UVA туяанаас хамгаалах хүчийг илтгэдэг.

Хамгийн хүчтэй нь++++, ээс +++、++、+ гэсэн 4 ангилдаг.

Нарнаас хамгаалах тос нь хэт ягаан  арьсыг хамгаалах ч хэт хүчтэй нөлөөтэй нарнаас хамгаалах тос нь эсрэгээр арьсанд маш муу хохирол үзүүлдэг.

Эмзэг арьстай хүмүүс ньSPF, PA хүч султайг нь сонговол зүгээр.

TPO. Time(цаг)、Place(газар )、Occasion(нөхцөл  байдалдаа тохируулан нарнаас хамгаалах тосыг сонгож нь хамгийн зөв юм.

Тухайлбал

Дэлгүүр хэсэх, хоромхон хугацаанд гадуур гарах шаардлагатай бол  SPF10〜20、PA+〜++
Гадаа зугаалах, дасгал сургуулилт хийх , амрах болSPF20〜40、PA++〜+++
Хөдөө газар явах, гадаа удаан хугацаагаар ажилладаг хүмүүс бол SPF40〜50、PA+++〜++++ сонгох хэрэгтэй.

Нарнаас хамгаалах тосыг түрхэхдээ анхаарах зүйл

Гадагшаа гарахаас 30 минутын өмнө түрхэх

Хэт их түрхэж илэх нь буруу.

SPF、PA хамгалах чадвар нь1㎠-д 2㎎ байхаар тооцоолж түрхэх хэрэгтэй.

Хэт нимгэн түрхвэл үр нөлөө гарахгүй.

Тосоо нэмж түрхэж байх

Хэрвээ ус, хөлсний нөлөөгөөр тос нь амархан урсаж алга болдог бөгөөд ийм тохиолдолд 2 цаг тутам сэргээж түрхэж байх шаардлагатай.

Өндөр үнэтэй нарны тосноос илүү дахин дахин сэргээж түрхэх нь илүү үйлчилгээтэй байдаг.

Нарнаас хамгаалах тос түрхэхээс өмнө сайн чийгшүүлэх хэрэгтэй.

Нарны нөлөөлөлд илүү өртөх хэсэгт зузаан түрхэх.

Хамар, дух, мөр гээд илүү товгор хэсэгт тосоо давхарлаж зузаан түрхэх хэрэгтэй.

Эцэст гадуур гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэхээ огтхон ч мартаж болохгүй.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.