Ангина буюу хоолойны өвчин даамжирвал түүний нян үүсгэгч бөөр, зүрхэнд нөлөөлөх нь бий. Хамгийн уршигтай нь хоолойны өвчин эдгэрсэн ч бие организмыг бүхэлд нь сулруулдаг байна. Хоолны дуршил буурах, ажилд явах дургүй хүрэх, хэвтмээр санагдах жишээтэй.
Мөн хоолойны өвчин эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэх нь бий. Өвчний оргил үед биеийн хэм 39-40°С хүртэл халуурахад бие организмд уршиг авчрах нь тодорхой. Энэ үед дархлааны болон бамбайн системийн үйл ажиллагаа доголдоно.Үр дүнд нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, тогтворгүй болдог байна. Сарын тэмдэг товлосон хугацаанаасаа хэдэн сарын дараа ирэхэд эмэгтэйчүүд үүнийг хоолойны өвчинтэй холбодоггүй нь ойлгох зүйл. Тэгээд л оношоо тогтоолгох гэж эмнэлгээр гүйдэг. Ихэвчлэн өөр нэгэн эмгэг илрэх юм уу аль эсвэл юу ч илэрдэггүй. Иймд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?
Хоолойны өвчний дараа бие организм хэвийн хэмжээнд ортол цаг хугацаа шаардагдана. Сарын тэмдгийн мөчлөг нь тогтворжоогүй охид, бүсгүйчүүд үүнийг мэдэлгүй элдэв эм тан ууж сандрах хэрэггүйг анхаараарай.
24news.mn