Нүдний хараа сайжруулах дасгалууд:
Гарын чигчий хурууны өндгөөр эргүүлэгтэй чанга дарна. (1-2 мин) дараа нь чигчий хуруугаа аньсан нүдэн дээр хөндлөнгөөр дарна. Бүх хуруугаар ээлжлэн энэ маягаар хийнэ. Эдгээр дасгалууд нь нүдтэй холбоотой мэдрэлийн судлуудад үйлчилдэг аж.
Нүдээ аниад хүйтэн усаар 2 мин шавш. Хамраараа хүйтэн ус сорж гарга. Буцалсан хүйтэн ус байвал сайн.
Өвдөглаж суугаад хоёр тавхайгаа барь. 8 удаа урагшаа духаа газар хүргэх төдий маш удаан тонгойгоод өндий. Нийт 8 удаа хийхдээ 30 секунд орчим завсарлаарай. Энэ дасгал нь нүдний цусан хангамжид сайнаар нөлөөлөх юм.
Нүдээ баруун зүүн, дараа нь дээш доош нь эргэлдүүл. Энэ дасгалыг 1 минут орчим хийсний дараа 10 секунд амраад цагын зүүний эсрэг эргэлдүүл.
Мөн хараа муудахаас сэргийлэх хамгийн энгийн арга бол хааяа 10 мин хэртэй алсыг харж , нар руу эгцлэн ширтэж байх юм. Мөн сайн хараатай байхад амин дэм чухал нөлөөтэй. Ялангуяа A, C витамины дутагдал нь нүдний булчинг сулруулж байдаг аж.
Нас ахих тусам нүдний хараа мууддаг нь витамин дутагдсантай холбоотой гэнэ. Үүнээс болж хараа муудах, идээ гоожих, үрэвсэх, харшил хөдлөх магадлал өндөр байдаг аж. Хүний өдөр тутмын C витамины хэрэгцээ 100 мгр бөгөөд онцгой шаардлагатай үед 150-200 мгр хэрэглэх шаардлагатай гэнэ.
B-ийн төрлийн витаминууд нүдний мэдрэлийн эд эсэд сайнаар нөлөөлдөг байна.
B1 витамин. Өдөрт 15 мгр хэрэглэж байх ёстой. Эс бөгөөс нүдний мэдрэлийн судлууд хямралд ордог аж. Уг витамин нь арвай, улаан буудай, зөгийн баланд ихээр агуулагддаг юм.
B2 витамин. Биемахбодь уг витаминаар дутагдвал нүд аньсага хорсож өвддөг байна. Уг витамин нь навчит ногоо, алим, шар айрагны эсгэдэс зэрэгт ихээр агуулагддаг байна.
B6 витамин дутагдвал нүдний ачаалал хэт ихсэж байнга нүдээ цавчих болдог байна.
B6 нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд байцаа, улаан буудай, өндөгний шар, загасны мах уг витаминаар баялаг байдаг юм.
B12 дутагдсан тохиолдолд цусны цагаан бөөм ихсэж улмаар хараа мууддаг байна. Усан үзэм, өндөгний шүүс, салат, нэрс, чавга чангаанз зэрэг нь B12 -өөр баялаг байдаг аж.
Хараа муудах нь кали дутагдсантай холбоотой байж болох талтай. Кали зөөлөн эдэд хамгийн их шаардлагатай байдаг юм.
Калийн дутагдлыг нөхөхийн тулд өглөө бүр аяга усанд зөгийн бал, алимны хүчлээс цайны халбагаар хийж ууна. Үүнээс гадна алимны хүчил болон шинэ ногооны салат идэх нь тустай. Эцэст нь кофе, согтууруулах ундаа, тамхи нүдний хараа муудахад нөлөөлдөг байна. Мөн амттан бие махбодийн хуримтлуулсан витаминыг үгүй хийдэг тул их хэмжээгээр хэрэглэж болохгүй.
Гэрэлд хэт мэдрэмтгий, нүдний өвчтэй, хурц гэрэлд ажилладаг хүмүүс нарны шил зүүх шаардлагатай байдаг. Хар шил зүүх үед нарны туяа нэг цэгт төвлөрч нүдний болорыг гэмтээж мэдэх тул хурц наранд биеэ шарах, харанхуйд зүүж огт болохгүй.
Шил зүүх шаардлагатай бол хамгийн сайныг сонго. Нарны туяаны 60-75 хувийг нэвтрүүлдэггүй бол сайн шил гэсэн үг.
Хүрээгүй шил бүү зүү.
Хүрээгүй шил маш аюултай. Учир нь нарны гэрэл шилэнд нэвтрэхдээ хугарч линзний захад төвлөрдөг. Энэ хэсэгт арьсанд дулаан ялгарч, үрэлтээс арьсны өвчин үүсдэг байна.
24news.mn