1. Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг
Үүнийг тайлбарлахад маш энгийн. 2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байжээ. Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг аж.
2. Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг
Бид өглөө эрт босоод жаргалтай байгаа 15 минутаа юман чинээ боддоггүй. Гэтэл энэ 15 минут бүхэл насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ. Хоёр насны ангилаар буюу 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлсэнээс тэр өдөр хамаардаг гэж хариулжээ.
3. Эртэч хүмүүс гоё биетэй байдаг
Тайлбар мөн л энгийн. Эртэч хүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг босохоос өмнө, тэдний ажил, сургуулийн нэг өдөр эхлэхээс өмнө дасгал хийгээд амжчихдаг. Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эртэч хүмүүс байдаг. Өглөөний дасгал нь сэтгэл санааны сайхан байдал болон бүхэл өдөржин эрч хүчтэй байхад тусалдаг.
4. Ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг
Өглөө эрт босдог хүмүүст аливаа зүйлийг амжуулах цаг зав их гардаг. Хейделберг дэх Боловсролын Их Сургуулийн Биологийн профессор Кристофер Рандлер 367 оюутны дунд хамгийн эрч хүчтэй байдаг үе нь хэдийд байдаг талаарх судалгаа явуулахад “өөрийн хэтийн зорилгыг бодох цаг зав гаргахад, аливаа зүйлийг хийж чадах юм шиг тийм сэтгэгдэл өглөө төрдөг” гэжээ.
5. Эртэч хүмүүс эрүүл байдаг
Өглөө эрт босч, орчлон хорвоог сэрээдэг хүмүүсийн хувьд маш өөдрөг үзэлтэй, сэтгэл хангалуун хүмүүс байдаг. Хэрвээ та орой босох хандлагатай, тэгсэн хэрнээ илүү сэтгэл ханамжтай сайхан баймаар байна уу? Яагаад тэгвэл өглөө эрт босоод байж болохгүй гэж.
Өглөө эрт босдоггүй ч гэсэн үр бүтээмж сайтай, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг, юу хийхээ мэддэг хүмүүс байдаг даа. Хүн бүрийн хувьд өөр өөр байж болно. Гэхдээ та цаг мөч бүрийг хожиж амьдаръя л гэж бодож байвал өглөө эрт босч байгаарай.
24news.mn