Кембрижийн гүнгийн ахайтан нэг хувцсаа нэлээд хэдэн арга хэмжээнд өмсдөгөөрөө алдартай. Гэхдээ хэзээ ч давтагдсан харагддаггүй нь түүний донж маягтай холбоотой гэнэ.
Тэгвэл Кейт Миддлтон ямархуу заль хэрэглэж, нэг хувцсыг өөр өөр хэв маягтай харагдуулдаг болохыг хүргэж байна.
Энэ даашинзыг лав 4 удаа өмсөж, олны өмнө гарч ирсэн. 2015 онд Шарлотта гүнжийг адислахад, 2016 он хатан хааны албан ёсны төрсөн өдөрт зориулсан баярын жагсаалд, 2017 онд Бельгид албан ёсоор айлчлах үеэр, 2018 онд хунтайж Харри, Меган Маркл нарын хуримын үеэр тус тус өмсчээ.
Тэрбээр өмсөх тоолондоо өөр өөр бүрх малгай сонгож, үсээ өөр өөрөөр засуулж байв. Бельгид айлчлах үедээ энгэрт нь улаан намуу цэцгийн хэлбэртэй энгэрийн зүүлт зүүсэн нь өөр харагдуулжээ.
Энэ улаан даашинзыг Кейт түүнчлэн нэг бус удаа өмссөн. Ингэхдээ өөр өөр гар цүнх барьж, нэгэнд нь бүрх малгай өмссөн бол нэгэнд нь өмсөөгүй аж.
Өөр өөр бүс зүүж, нэгэнд нь гоёл чимэглэл зүүгээгүй бол нөгөөд нь унждаг ээмэг зүүж тодосгожээ. Мөн бүрх малгай ч огт өөр хэв маяг бүрдүүлжээ.
Энэ даашинүыг 2012 онд нэгэн ёслолын ажиллагааны үеэр өмссөн бол 2014 онд дахиад энэ даашинзтайгаа гарч ирсэн удаатай. Өөрчлөгдсөн зүйл нь бүс, өөр өөр малгай, гар цүнх.
Энэ даашинз бол Кейт Миддлтон нэг хувцсаа залуу охин байхаасаа л өмсдөгийн тод жишээ. Хамгийн дээд талын зураг бол Кейт 2006 онд Лора Паркер-Боулз, Харри Лопес нарын хуримын үеэр энэ даашинзтай гарч ирснийг гэрчилнэ. Энэ үед тэрбээр хунтайж Уильямтай ч гэрлээгү байсан. Харин дараа нь энэ даашинзаа 2011 онд өмсөж гарч ирсэн бол 2016 онд буюу 10 жилийн дараа дахин өмсчээ. Мэдээж янз бүрийн чимэглэл, малгай, гар цүнх, гоёлын зүүлтээр өөр өөр харагдаж байсан.
Үдэшлэгийн даашинз бол ганц л удаа өмсөж болдог даашинзанд тооцогддог. Гэвч өөр өөр чимэглэл, үсний засалттайгаар дахин өмсөж болдгийг Кейт нотолсон нь энэ. Зүүн талынх нь 2014 оны 02 дугаар сарын зураг бол баруун талынх нь 2017 оны 12 дугаар сарынх аж.
Кембрижийн гүнгийн ахайтан 2012, 2013 онд Гэгээн Патрикийн өдрөөр нэг хувцастай өөр өөр харагдаж байна. Хамгийн сүүлд хар цамц, бээлий, хар трико өмсчээ.
24news.mn