2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Эмэгтэйчүүдийн 10 насаар залуу харагдах нууцаас

~Хоолыг10 удаа зажилж залги


Эмч нар 30 удаа зажил гэдэг ч ганц халбагадахдаа дор хаяж 10 зажил гэсэн үг.

~Өдөрт цөөн хэдэн минут ч болов цоо шинэ мэдээ сонсч, номын нэг хуудас эргүүлж, хүүхдийнхээ хичээлд туслангаа өөртөө мэдлэг олго. Тархи бол суурь машин мэт арчилгаа орно. Зэвэрч зогсох мэт эмэгтэй хүний тархи маш хурдан өтлөдөг.

~Өдөрт 15 минутаас хэтрэлгүй унтаж хэвш.

~Өтгөн хатахаас сэргийл. Өглөөний цайг тогтмол уух. 3-4 цаг болоод бага зэргийн хүнс заавал идэж хэвш.

~Хаа ч явсан булчин чангалах суллах дасгал 3 секундэд хийж бай. Өдөрт 10 удаа дуу аяла.

~Гэр бүлийн амар амгалан байдлыг сахь. Нөхөртөө хүүхэд мэт эрхэлж чанга инээж бай.
Сэтгэлдээ хүнийг үзэн ядаж хор санаж дотроо цухалдуулан уур уцаарыг түрүүнд бүү тавь.

~Баруун тийш харан өвдгөө үл ялиг нугалан биеээ бөхийлгөн хэвтэж байгаад унтаарай.
Энэ байрлал бол хүүхэд эхийн хэвлийд байх үеийн байрлал ба зүрхэнд ачаалал бага очиж, судсаар цусны эргэлт чөлөөтэй гүйн маш хурдан гүн нойрсолтод оруулдаг байрлал юм.

~Усанд орсны дараа алчуураар арчилгүй хатааж байвал тустай.
Таны биеийн арьсыг булбарай зөөлөн байлгах ба хуурай арьс хүнийг хурдан хөгшрүүлдгийг санахад илүүлэхгүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.