Ядаргаа эсвэл бусад шалтгааны улмаас нүдний доогуур хөхөрдөг. Нүдний доогуурх хөхрөлтийг арилгах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Орон дээр хэвтээд хүйтэн алчуураар 10 минут жин тавих. Энэ арга нүдний хөхрөлтийг багасгахаас гадна нүдний даралтыг бууруулдаг.
Алхам №2
Өглөө босоод сүүгээр харалж, хөхөрсөн хэсгээ арч. Үр дүнгийг нь харахыг хүсч буй бол гурван өдөр хангалттай.
Алхам №3
Нүднийхээ дор шүдний оог нимгэн түрх. Таван минутын дараа бүлээн усаар угаа.
Алхам №4
Нимгэн хэрчсэн сонгиныг нүднийхээ дор тавь. 2-3 минутын дараа нүдээ зөөлхөн алчуураар арчаад тэжээлийн тос түрхээрэй.
Алхам №5
Нэг ширхэг жүржийн хальсыг хэрчиж, жижиглэ. Дараа нь сүү хийгээд сайтар холь. Жүржийн хальстай шүүгээр нүднийхээ дор 10 минут орчим тавиад бүлээн усаар угаа.
Алхам №6
Оливын тосыг халаагаад нүднийхээ дор түрх. 2-3 өдрийн дараа үр дүнгийг нь харах болно.
Б.Дэлгэрцэцэг
24news.mn