Нэрт жүжигчин, дуучин Женнифер Лопез хэдийнээ 50 насны босгыг шүргэжээ. Залуу сайхан төрх, бие галбираа хадгалсан хэвээр байгаа түүний гоо сайхны нууц юунд оршиж байна вэ? Тэрээр алкоголийн төрлийн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй бөгөөд кафейнаас ч мөн татгалздаг аж. Эдгээр зүйлс нь арьсны гол дайсан, үрчлээтэх, арьс өнгөө алдахын гол шалтгаан гэж тэрээр үздэг байна. Ямар хуурсан, хайрсан хоол хэрэглэдэггүй тэрээр жимс ногоо түлхүү хэрэглэдэг ажээ. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг тэрээр фитнессээр байнга хичээллэдэг бөгөөд өглөөг йогийн дасгалаар эхлүүлдэг байна. Энэ их ажлын хажуугаар тэрээр унтаж амрахдаа ч мөн хангалттай цаг гаргадаг аж. Сайн чанарын коллаген хэрэглэж гоо сайхнаа хамгаалдаг тэрээр эмэгтэй хүн өөртөө их цаг зарцуулах ёстой гэж үздэг байна. Мөн өөрөөсөө сайн, сайхан хүнээс үргэлж суралцаж, бусадтай эелдэг харьцаж, өөрийгөө болон өрөөлийг инээлгэж, хөгжилтэй байлгаж түүнээсээ эрч хүч авч байх ёстой хэмээдэг тэрээр өөрийн оюун санаагаа тэнцвэртэй байлгах нь гоо сайхан байхын бас нэгэн нууц хэмээжээ. Өнгөрсөн зун 49 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн тэрээр яг л 25 тай бүсгүй шиг харагдах ажээ. Ингээд түүний хамгийн сүүлд авахуулсан "InStyle Magazine" сэтгүүлийн 12-р сарын дугаарт хэвлэгдэн гарах зургаас танд хүргэж байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
24news.mn