2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Хүүхэд ханиад хүрэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, аарц, чацаргана, битүү шөл зэргийг уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Мөн доорх аргыг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй
1. Давстай усаар хоолойгоо зайлах (4 дээш нас)- Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан зайлах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.

2. Хамрыг нусгүй цэвэрхэн байлгах - Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэн доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад соруулаар соруулж авах нь илүү үр дүнтэй байдаг.

3. Толгойн дор нь өндөр дэр тавьж өгөх - Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.

4. Сайн унтаж амрах - Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно. Жишээ нь: эвлүүлдэг тоглоом, зургийн ном гэх мэт.

5. Агаарыг чийгтэй байлгах - Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо ойлгож агаар оруулах хэрэгтэй. Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэж болно. Тэгэхдээ агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол чийгтэй даавуу өлгөх, ус буцалгах зэрэг аргаар агаарыг чийгшүүлж болно. Хүүхдээ ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн. Ваннтай усандаа эмчилгээний penateni хөөсийг хэрэглэвэл анхилам сайхан үнэртэй тул хүүхдэд илүү тааламжтай байх болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.