2024 оны 11 сарын 24
Фото
“Эрхэлмээрээ”

Хавар хайрын улирал ирж бүсгүйчүүд эрхэлмээр дуулмаар байгаа бололтой. Дуучин Алтанзул  өөрийн анхны бие даасан цомгоо “Эрхэлмээрээ” гэж нэрлэсэн бөгөөд хайр цалгиасан энэ өдрүүдэд амжиж цомгийн баяраа хийхээр болжээ. Энэхүү цомогт МУУГЗ хөгжмийн зохиолч Бямбабаяр, МУУГЗ Г.Сэр-Од, Хөгжмийн зохиолч МУСТА О.Эрдэнээ, МУСТА Хүрэлбаатар гээд олон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хийсэн хайр сэтгэл, эх орон, ээж аавын сэдэвтэй олон сайхан дуу багтсан юм Ганбатын Алтанзул нь 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуучин мэргэжлээр төгсөж бакалавр, 2014 онд мөн мэргэжлээрээ магистр зэрэг хамгаалжээ. Эрхэлмээрээ цомгийн баяр 2019 оны 03 сарын 16-ны өдөр 12 цагаас “Хүннү молл интертаймэнт төв”-д зохион байгуулахаар юм байна. . Хөвсгөл нутгийн гоо үзэсгэлэн авъас төгс дуучин бүсгүй маань зорин ирсэн зочдын дундаас азтай зочин шалгаруулж гарын бэлэг цомог гардуулахаас гадна сүпер азтан ”ОХУ-н Улаан-Үд хот, Итгэлт хамбын аялалд үнэгүй явах эрхийн эзэн болно. Мөн Дуучин Г.Алтанзул өөрийн уран бүтээлээс дуулж толилуулах гэнэ.

“Эрхэлмээрээ” undefined

“Эрхэлмээрээ” undefined

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.