Дулааны улиралд ч ялгаагүй хоол хүнсэн дээрээ анхаарч байх нь чухал. Татгалзах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе.
Зайрмаг, Ундаа, усыг хэт их хүйтнээр нь хэрэглэх:Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх магадлал өндөрсдөг.
Өндөг, хиам, жигнэмэг, бялуу, гэх мэт хадгалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн:Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг.
Хуурсан, шарсан хоол:Ходоодонд маш их ачаалал өгч гэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх гэх мэт таагүй зүйлсийн эх үүсвэр болж өгдөг.
Оройн хоолонд мах ихээр хэрэглэх:Орой биеийн эд эсүүд шим тэжээлээ аваад боловсруулах биш хадгалах процесс түлхүү явагддаг.
Харшилтай хүмүүс удаан хадгалах бүтээгдэхүүн хэрэглэх:Түргэн муудахаас сэргийлсэн бодис орсон хатаасан жимс, жимсний чанамал, усан үзмийн дарс, шар айраг, жимс жимсгэнэжүүс, гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэсний өвчин сэдрэх магадлалтай.
Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авах:Хадгалалтын горим зөрчигдөж, наранд хэт халж, чанараа алдаж өвчин
үүсгэгчээр бохирлогдсон байх нөхцөл өндөр.
Найдваргүй хоолны газруудаар үйлчлүүлэх: Хоол хүнс амархан муудаж байгаа тохиолдолд та эрүүл мэндээрээ золиос хийж байгаа хэрэг болно.
24news.mn