2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Зуны улиралд татгалзах хоол хүнс

Дулааны улиралд ч ялгаагүй хоол хүнсэн дээрээ анхаарч байх нь чухал. Татгалзах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе.

Зайрмаг, ундаа, усыг хэт их хүйтнээр нь хэрэглэх: Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх магадлал өндөрсдөг.

Өндөг, хиам, жигнэмэг, бялуу, гэх мэт хадгалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн: Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг.

Хуурсан, шарсан хоол:Ходоодонд маш их ачаалал өгч гэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх гэх мэт таагүй зүйлсийн эх үүсвэр болж өгдөг.

Оройн хоолонд мах ихээр хэрэглэх: Орой биеийн эд эсүүд шим тэжээлээ аваад боловсруулах биш хадгалах процесс түлхүү явагддаг.

Харшилтай хүмүүс удаан хадгалах бүтээгдэхүүн хэрэглэх: Түргэн муудахаас сэргийлсэн бодис орсон хатаасан жимс,  жимсний чанамал, усан үзмийн дарс, шар айраг,  жимс жимсгэнэ, жүүс гэх мэт  бүтээгдэхүүн хэрэглэсний өвчин сэдрэх магадлалтай.

Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авах: Хадгалалтын горим зөрчигдөж, наранд хэт халж, чанараа алдаж өвчин үүсгэгчээр бохирлогдсон байх нөхцөл өндөр.

Найдваргүй хоолны газруудаар үйлчлүүлэх: Хоол хүнс амархан муудаж байгаа тохиолдолд та эрүүл мэндээрээ золиос хийж байгаа хэрэг болно.

 
Эх сурвалж: Unen.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.