Ч.ЗОТОЛ
Үндэсний ялагчийг тодруулах 68 дахь удаагийн “Miss Universe Mongolia” тэмцээнд мисс Б.Гүнзаяа оролцож байна. Тэмцээний шалгуур нь цахим орчинд хэр хандалт авснаас шалтгаалах юм. Иймд түүний дагагчид “Монголчууд нэгдэж чадвал хүчтэй, Б.Гүнзяагаа дэмжээрэй” гэсэн давалгааг сошиалд өрнүүлжээ.
Бат-Эрдэнийн Гүнзаяа эрх зүйч мэргэжилтэй. Гурван хүүхэдтэй айлын отгон охин. Улаанбаатар хотод төрж, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд өссөн. ЕБС төгсөөд “Их засаг” олон улсын их сургуулийг дүүргэсэн. Загвар өмсөөд найман жил болохдоо олон улсын чанартай найман том тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Тэрээр загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, гар бие оролцдог. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан хүүхдүүдийн сайхан сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Сүүлийн үед ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөө ажиллаж байгаа билээ.
Миссүүд дотроо оюунлаг, боловсролтой хэмээн хүндлэгддэг түүний олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтыг танилцуулж байна.
Эх сурвалж: www.polit.mn
24news.mn