Ногоо, жимсний бохирдлыг бүрэн цэвэрлэж чаддаг энгийн мөртлөө гайхалтай үр дүнтэй содатой усыг хэрхэн бэлдэх талаар танилцуулъя. Саванд 1.5 литр хийж 1 амны халбага хүнсний сода хийж хутгана. Ногоо, жимсээ уг усандаа хийж 12-15 минут байлгана. Үүний дараа содатой уснаасаа гаргаж хүйтэн усаар зайлна. Ингээд л хальсандаа элдэв химийн бодисгүй, пестицидгүй ногоо, жимс бэлэн болно.
Жич: Жимс, ногоог содатой усанд хийснийхээ дараа гараа сайн угаахгүй бол жимс, ногоог барих үед түүний гаднах бохирдол, химийн бодисууд гарт наалдаж улмаар угааж цэвэрлэсэн жимс, ногоог эргээд бохирдуулдаг гэдгийг битгий мартаарай.
Эх сурвалж: НМХГ
24news.mn