2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Нүхжилтийг гурван хоногийн дотор багасгах арга

Арьсны нүхжилт нас ахих тусам нэмэгддэг бөгөөд бүсгүйчүүдийн санаа зовоосон асуудлын нэг байдаг. Нүхжилт арилгах олон янзын арга бий ч хамгийн хурдан хугацаанд бодит үр дүн авчрах гайхалтай аргыг танд хуваалцъя.

 Image result for алимны цуу

Алимны цуугаар нүхжилт багасгах аргыг танд санал болгож байна. Эхлээд нэг халбага алимны цуун дээр таван халбага ус нэмж нүүрээ угаана. Алимны цуу нь арьсны PH-ийг тэнцвэржүүлж үүссэн нүхийг хурдан хугацаанд агшаадаг.

Өндөгний маск бэлтгэхийн тулд хоёр халбага нимбэгний шүүс, хоёр халбага овьёос нэг ширхэг өндөгний цагааныг хутгаад нүүрэндээ 30 минутын турш түрхээд хатаана. Үүний дараа халуун бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхэж өгнө.

Image result for өндөгний цагаан

Хүнсний содоор арьсны нүх агшаах арга нь хамгийн энгийн бөгөөд хурдан хугацаанд агшаадаг. Нэг халбага содыг аяганы тал бүлээн усанд найруулж нэг минут нүүрээ массажилж угаана. Гэхдээ өдөр бүр энэ аргыг ашиглаж болохгүй. Дээрх аргуудыг туршсаны дараа заавал чийгшүүлэх тэжээлийн тос түрхээрэй.

Эх сурвалж:Undesten.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.