Эзэгтэй таны гал тогоонд байдаг энэхүү оливын тосыг гоо сайханд маш олон янзаар ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү?
Эмэгтэйчүүдийн бид арьсаа залуу сайхан харагдуулах гэж үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд гар татдаггүй, их мөнгө зардаг. Нүүрний тос үнэтэй байх тусам үйлчилгээ нь сайн гэх нийтлэг ойлголт ч байна. Гэтэл гарын дор, боломжийн үнэтэй оливын тосоор үс, арьсаа үр дүнтэй арчилж болох нь. За ингээд оливын тосны "ид шиднээс” дурьдваас:
Эрүүл мэндэд үзүүлэх ач тус
Оливын тос нь хүний биеийг дотроос нь болон гаднаас нь тэтгэж байдаг.
• Антиоксидант үйлчилгээтэй.
• Кальцийн шингэцийг сайжруулж, яс бэхжүүлдэг.
• Зүрхэнд сайн, цусан дах холестериныг бууруулдаг.
• Омега-3 ба омега-6-гаар баялаг.
• A, D, К ба Е амин дэмийн эх үүсвэр болдог.
Үүгээр ч зогсохгүй, гадуур хэрэглэж болно. Арьсыг толигор, эрүүл, залуу харагдуулдаг увдистай.
Оливын тосыг савнаас нь шууд хөвөнд шингээгээд нүүр ба биедээ түрхэж болно. Оливын тосны чийгшүүлэх чанар нь арьсны хуурайшлыг арилгах төдийгүй, псориаз, экзем гэх мэт арьсны эмгэгийг эмчлэхэд тустай. Арьсны нүхийг бөглөдөггүй учир тослог ихдээд батга гарна гэж санаа зоволтгүй. Хамгийн гол Extra virgin olive oil - First cold press гэсэн бичэгтэйг аваарай. Энэ нь хамгийн өндөр чанарын тос бөгөөд Organic байвал бүр сайн.
Мөн арьсны тууралт, сорви, нөсөө зэрэгт түрхэж хэрэглэдэг. Эрт үеэс арьс үрчийж хөгшрөхийн эсрэг оливын тосыг өргөнөөр хэрэглэж иржээ. Гэхдээ сайн чанарын үнэтэй оливын тос илүү үр дүнтэй гэдэг. Ариун цэврийн өрөөндөө чийгшүүлэгч тосны оронд лонх оливын тос байлгахад ер илүүдэхгүй. Тогтмол хэрэглэснээр Та ач тусын мэдрэх болно.
1. Халаасан оливын тосыг үсний үзүүр болон хуйхандаа түрхээд 10-20 минут байлгаад угаавал deep conditioning mask буюу гүн чийгшүүлэгч маск болно.
2.Оливын тосыг гоо сайханд хэрэглэх олон арга байдаг. Хэрэв дангаар нь хэрэглэхээс эргэлзэж байвал өөрийн дуртай биеийн тосондоо оливын тос хольж болно. Тосны чийгшүүлэх чанар улам л сайжирна гэсэн үг.
3. Онгоцонд орохдоо усандаа хийж болно. Биеийн арьсыг зөөлрүүлнэ.
4. Уруул омголтоход түрхэнэ. Мөн бага зэрэг сахартай холиод уруулны скраб хийгээд ууруулаа зөөлөн үрж массаж хийвэл үхсэн арьс нь унана. Уруулаа будахын өмнө үхсэн арьсыг ингэж гуужуулвал будаг гоё харагдна.
5. Гарын хумсны мах авахад оливын тос түрхвэл зөөлрөх болно. Хумсны толио гялалздаг.
6.Нимбэгний шүүсийг оливын тостой хольж хэрэглэхэд залуужуулах үйлчилгээтэй бөгөөд үс эрүүлжиж, өнгө засдаг.
7.Оливын тосыг хөвөнд шингээж, нүүрний будаг арилгахад хэрэглэнэ. Нүдэндээ оруулхаас болгоомжлоорой, их хорсдог юм.
8. Массажны тосны оронд оливын тосыг хэрэглэж болно. Хуурай аристай бол орой болгон нүүрээ цэвэрлэсний дараа 5 мин оливын тосоор зөөлөн массаж хийгээд үзээрэй. Үр дүн нь тэр дороо л мэдрэгдэнэ.
9. Оливын тос, зөгийн бал, сахар 3 ыг холиод биеийн скраб хийж болон. Шүршүүрт орж байхдаа скрабаараа биеээ үрж үхсэн арьсаа гуужуулна. Энэхүү скраб нь давхар чийгшүүлдэг учираас уснаас гараад биеийн тос түрхэх шаардлаггүй.
10. Нүүр буддаг багсаа цэвэрлэж болно. Fairy шиг аяга таваг угаагч шингэнтэй 50x50 ийн харьцаатай холиод багсаа угаана.
Эх сурвалж http://www.info.mn
24news.mn