2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Хамрын хар батгыг арилгах үр дүнтэй аргууд

Хар батга нь арьсан дээрх хүний үсний уутанцарт гадны бохирдол орж бөглөрснөөс үүдэлтэй арьсны бохирдол үүсч үхэжсэн хэсэг бөгөөд энэ хэсгийн арисыг гуужуулан цэвэрлэж байх хэрэгтэй. Эс тэгвээс арьс бохирдож арьсны эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй гоо сайханд ч таатай бус байх болно.

Ингээд гэрийн нөхцөлд гар доорх бүтээгдэхүүн ашиглан хар батганаас хэрхэн амархан салах аргуудыг хүргэж байна.

1. Ууранд утах - Та хар батга арилгах ямар ч арга хэрэглэхээсээ өмнө заавал хэрэгжүүлэх алхам бол халуун усны ууранд нүүрээ утах юм. Ингэснээр усны халуун уур нь арьсыг хөлөргөж үсний уутанцруудыг тэлдэг байна. Энэ нь хар батгыг уутанцрын нүхнээс салгахад амархан, үр дүнтэй болгодог.

2. Хүнсний сода, алимны цуу - Багахан хэмжээний хүнсний сода, алимны цуу, усыг ашиглан зуурах ба зуурмаг нялцгайвтар болно. Ингээд хамрандаа түрхэж хаттал нь хүлээгээд хуулж аваарай. 

3. Хамар болон арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж сэргээх маск - 2 хоолны халбага овъёос, 3 хоолны халбага тараг, 3-4 дусал нимбэгний шүүсийг сайтар холиод нүүрний арьс эсвэл зөвхөн хамар хэсэгтэй түрхээд 20-25 минут болгоод бүлээн усаар угаана. Энэ нь химийн найрлага орсон аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг бодоход 100 хувь байгалийн гаралтай маск болох ба үхэжсэн хэсгийг арилгаж, арьсыг цайруулж, гэрэлтүүлдэг байна. 

Image result for egg white

4. Өндөгний цагаан - Өндөгний цагааныг ялгаж аваад хамарны хэсэгт бага багаар түрхэнэ. Түрхэсний дараа хатах бүрт нь давхарлан түрхэж хатаагаарай. Энэ үйлдлийг 3-4 удаа хийх ба дууссаны дараа өндөгний цагаан хатаж арьсыг таталдуулах үед хуулж аваад угаагаарай. Энэ нь арьсанд маш сайн тэжээл өгч сэргээгээх гадна хар батгыг хуулна.

5. Зөгийн бал, сүүний маск - Адилхан хэмжээтэй зөгийн бал, сүүг хольж хутгаад богино долгионы зууханд халааж нялцгай наалдамхай болгоно. Ингээд хамрандаа зузаан түрхээд 15-20 минутын дараа хатааж хуулж аваарай.

6. Нүүрээ цэвэрлэхдээ хамарны хэсгийг үлдээлгүй байнга цэвэрлэж байгаарай. Мөн дэрний уутыг байнга угааж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бид унтаж байхдаа өөрсдөө ч мэдэхгүй дэрний уутанд нүүрний хэсгийг маш их үрдэг тул энэ нь бохирдох нэг шалтгаан болно. Мөн гар, үсийг нүүрний арьсанд хүргэхгүй байх хэрэгтэй. Үс нь тослог ихтэй байдаг бол бидний гар байнга бактертай байдгийг санаарай.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.