2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Жирэмсэн эх урагтаа стрессээ “халдаадаг”

Швейцарь болон Германы хэсэг эрдэмтэд бие давхар эмэгтэй удаан хугацаанд сэтгэлийн хямралт байдалд байвал энэ бүхэн ургийн хөгжилд шууд нөлөөлөх боломжтой гэдгийг тогтоожээ.

Судлаачид жирэмсэн 34 эмэгтэйг судалгаандаа хамруулжээ. Тэдний ургийн уснаас тогтмол дээж авч байсан гэнэ. Эмэгтэй хүн сэтгэлийн хямралт байдалд орвол кортизол хэмээх даавар ургийн усанд ихээр ялгардаг байна.

Сэтгэлийн хямрал нь богино хугацаанд үргэлжилж байвал эхийн шүлсэнд энэ дааврын хэмжээ бага байсан аж. Харин хямралт байдал удаан үргэлжилвэл кортизолын хэмжээ ургийн усанд нэмэгдэж байжээ. Үүний үр дүнд хүүхэд хөгжлийн хоцрогдолтой мэндлэх аюултай юм. - See more at: http://www.wikimon.mn/content/75481.shtml#sthash.O3JuUVFR.dpuf

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.