АНУ-ын эрдэмтэд эмэгтэйчүүдийн дотуур хувцас ялангуяа хөхний даруулга буюу хөхөвч нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлийг 21хувь нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй хөхний даруулгыг өдөрт 12 цагаас дээш зүүдэг эмэгтэйчүүд хавдартай болох магадлал 10 дахин их байдаг аж.
Өдөржин хөхөвч зүүдэг эмэгтэйчүүд сүүний булчирхайн хорт хавдар тусах эрсдэл 25 дахин их байдаг гэж тогтоожээ.
Тиймээс эмч нар хөхөвчийг хэрхэн зөв хэрэглэх талаар ийн зөвлөгөө өгч байна.
1. Хөхний даруулгатай унтаж болохгүй учир нь эрсдэлийн хамгийн аюултай хүчин зүйл
2.Бариу байх тусам сүүний болон тунгалгийн булчирхайн эдийг гэмтээдэг болохыг хөхөвч худалдаж авахдаа анхаараарай.
3.Хөхийг хэт өргөсөн хөхний даруулгаас зайлсхий
4.Нийлэг зөөлөн материалаас татгалзаж аль болох даавуун материал сонгоорой
5.Спорт хөхний даруулгыг өдөр бүр зүүх хэрэггүй
6.Мөрөвчгүй хөхний даруулга хамгийн аюултай. Хөхний жин нь хөхний даруулгын хоёр хажууд даралт өгснөөр тунгалгийн зангилаануудыг дардаг байна.
7.Эрүүл хөхтэй байя гэвэл хөхний даруулгаас татгалз
Үүнээс гадна төрсний дараа хөх хэлбэрээ алдаж хуучин хэвэндээ ордоггүй гэж бүсгүйчүүд боддог.Тэгвэл судлаачид тогтмол дасгал, тосон түрхлэгтэй иллэг хийж, хөхөө засах арга хайж эцэст нь хувцсаа сонгохыг зөвлөжээ. Жишээ нь биеэ тодотгосон бариу цамц өмсөхөөс зайлсхийж сул цамц өмсөх нь зүйтэй. бусдын анхаарлыг татахгүйн тулд тод өнгийн зүүлт, бүс бүслээрэй.
24news.mn