Та 10 нас залуу харагдахыг хүсч байна уу? Тэгвэл нүүрний арьсаа толигор, гэрэлтсэн, залуу чигээр хадгалах энэ аргыг туршихыг зөвлөж байна.
Япон охид бүсгүйчүүд олон зуун жил дамнан гоо сайхандаа цагаан будаа хэрэглэсээр ирсэн нь тэдний цасан цагаан, толигор арьсны нууц юм.
Цагаан будаа нь линолийн хүчил болон хүчтэй антиоксидант болох “сквален” ихээр агуулдаг. Сквален нь коллагены ялгаруулалтыг дэмждэг байна. Ингэснээр арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг.
Түүнчлэн цагаан будаанд Е амин дэм, гамма-орнизол ч ихээр агуулагддаг. Гамма-орнизол нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусан дахь холестерины түвшнийг бууруулах ач тустай.
Нүүрний арьсыг цайруулж, үрчлээ тэнийлгэх “супер” маск хэрхэн бэлтгэх вэ?
Орц:
3 хоолны халбага цагаан будаа,
3 хоолны халбага сүү,
3 хоолны халбага зөгийн бал.
Хэрхэн бэлтгэх вэ?
Цагаан будаагаа агшааж, усыг нь сайтар шүүнэ /шүүсэн усаа асгаж болохгүй/.
Нялцгай болтол агшаасан будаан дээр бүлээн сүү, бүлээн зөгийн бал нэмээд сайтар хутгана.
Урьдчилан цэвэрлэж, хатаасан нүүрэндээ бэлэн болсон маскаа жигд түрхэнэ.
Маскаа хаттал хүлээнэ.
Маск хатсаны дараа будааны шүүсэн усаар нүүрээ угаана.
Будаа шүүсэн ус нь хор зайлуулах үйлчилгээтэй. Мөн арьсанд чийг өгч, цусны эргэлтийг дэмжинэ. Үүнээс гадна сэвх, нөсөө толбо арилгаж, арьсны үрэвслийг ч анагаах үйлчилгээтэй.
Та биеэ наранд шарах гэж байгаа бол наран шарлагын газарт очихоос өмнө энэ маскийг нүүрэндээ тавихыг зөвлөж байна. Ингэснээр арьсанд чийг өгч, шинээр үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
Үр дүнд хүрэхийн тулд энэхүү маскийг долоо хоногтоо нэг удаа хэрэглээрэй. Сарын дараа та одоо байгаа төрхөөсөө 10 нас залуу харагдах болно.
Үүнээс гадна цагаан будааны шүүсээр үсээ угааж, зайлахад зөөлөн гялалзсан харагдуулдаг байна. Мөн нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийж 2-4 цаг зөөлөн гал дээр чанаарай. Ингээд шүүсийг нь өдрийн турш уухад таныг гоолиг сайхан харагдуулахад тусална.
24news.mn