Өнөөдөр олон бүсгүйчүүд гоолиг сайхан биетэй болохыг хүсдэг болсон. Мөн бид биед ямар нэгэн гаж нөлөөгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр турахыг илүүд үздэг нь нууц биш. Хүнд жинтэй махлаг бүсгүйчүүдийн хувьд гуя хэвлийн өөх хамгийн том асуудал болдог. Иймээс үүнийг арилгаж болох хялбархан хэрнээ гайхалтай сайхан аргыг зааж өгье. Таны бие унтаж байхдаа өөхөө шатааж болно гэвэл та итгэх үү? Тиймээ бид унтаж гүн нойрондоо автах найман цагт өөрийн биеийн өөхийг шатааж болно. Та зөвхөн унтахынхаа өмнө дараах ургамлаар бэлдсэн шидэт ундааг уухад л болно. Мөн унтахаасаа хоёр цагийн өмнө хооллосон байх шаардлагатайг битгий мартаарай.
Өөх шатаах ундааны жор:
–Лемон – 1/2
–Яншуй – 2 навч
– Буцалсан ус 200 мл
– Синнамон 1/2 цайны халбага
– Цуу 2 амны халбага
– Зөгийн бал 1 цайны халбага
Бэлдэх зөвлөгөө:
Бүх жороо нийлүүлж буцалсан усандаа хийж 1 цаг хандална. Ингээд хандалсан бэлдмэлээ уух юм. Энэ нь зөвхөн шөнийн цагаар таны өөхийг шатаана гэдгийг битгий мартаарай. Өдрийн цагаар тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай.
Эмчийн зөвлөгөөгөөр энэхүү бүтээгдэхүүнийг 15 хоног уух хэрэгтэй бөгөөд гурав хоног завсарлаж дахин эхлэх боломжтой юм.
24news.mn