Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно.
1. Өндөг Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 зүсэм талх болон жимсний чанамал идэхэд дараагийн 36 цагт идэх хоол хүнсний хэмжээ нь хамаагүй бага байжээ. Уураг нь цусны чихэр огцом ихсэж, буурахаас сэргийлдэг.
2. БуурцагХолецистокинин нь жин хасахад туслах, хоолны дуршилыг бууруулдаг хоол боловсруулах даавар юм. Холецистокининыг илүү ихээр ялгаруулах нэг арга нь буурцаг юм. Уураг ихтэй учраас мөн цусны чихрийг тогтвортой байлгаж, хурдан өлсөхөөс сэргийлнэ.
3. СалатХоолныхоо өмнө шинэ ногооны салат идэх нь дараа нь идэх хоолны хэмжээг 12%-аар бууруулдгийг Пенн Улсын Их сургуулийн судлаачид тогтоожээ. Өдөрт 1 удаа ямар нэгэн ногооны салат иддэг хүмүүст С, Е аминдэм, фолийн хүчил, ликопин, каротиноид гэх мэт өвчнөөс сэргийлэх тэжээлийн бодисуудын түвшин их байдаг байна.
4. Ногоон цайГоолиг болгож, тураадаг найрлага нь каффейн биш. Харин бодисын солилцоо, өөхийг шатаадаг катехин хэмээх антиоксидант найрлага нь гол үйлчилгээтэй. Сүүлийн үед Японд хийгдсэн судалгаан дээр ногоон цайны катехиныг оолонг цайтай цуг ууж байсан 35 эрэгтэйн бодисын солилцоо нэмэгдэж, жин хасагдаж, биеийн жингийн индекс нь буурсан байна. Мөн муу холестерол буюу бага нягттай липопротеид холестеролын хэмжээ буурчээ.
5. ЛийрНэг ширхэг дундаж хэмжээний лийрэнд 6г эслэг агуулагддаг. Харин дундаж 1 алим 3г эслэгтэй. Хоёулаа пектин хэмээх эслэгийг агуулдаг ба энэ нь цусны чихрийн хэмжээг бууруулж, хоолны хооронд юм идэхээс сэргийлдэг. Бразилд хийгдсэн судалгаагаар жин ихтэй эмэгтэйчүүд өдөрт 3 ш лийр идэхэд 3 овьёосны жигнэмэг идсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их жин хассан байжээ.
6. ШөлБага хэмжээний мах идснээс шөл уух нь цадсан мэдрэмжийг төрүүлж, илүү их идэхээс сэргийлдэг.
7. Өөхгүй үхрийн махОройн хоолондоо өөхгүй үхрийн мах, загасны мах идэх нь жин хасах гэж байгаа хүмүүст тохиромжтой. 1700 калори өдөрт идэх хоолны дэглэмд 220-280г үхрийн мах идсэн хүмүүс уураг багатай, адил илчлэгтэй хоол идэж байсан хүмүүсийнхээс жин нь илүү хасагдаж, өөхний хэмжээ нь буурч, булчингийн массын бууралт бага байжээ.
8. Оливийн тосЕкстра виржин оливийн тос нь дан ханаагүй өөхний хүчлийн агууламж өндөр ба энэ нь илчлэгийг шатаахад туслах болно. Оливын тосыг цөцгий, кремний оронд хэрэглэхэд бодисын солилцоог илүү ихээр идэвхижүүлж байжээ. Салатны амтлагч, талх дүрэх, ногоо хуурах гэх мэт оливийн тосыг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй.
9. Грейпфрут 2006 онд 91 тарган эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаагаар хоол бүрийнхээ өмнө өдөрт 3 удаа грейпфрут шүүс хэрэглэхэд 12 долоо хоногийн турш 1.3кг хасчээ. Жимсэнд агуулагддаг фитохимийн бодисууд нь инсулины түвшинг бууруулж, өөх ихээр хуримтлагдахаас сэргийлдэг.
10. СиннамонКаш, овьёосон дээрээ бага зэргийн синнамон цацчихад хоолны дараа инсулин хэт ихсэхээс сэргийлдэг байна. Нэгэн судалгаагаар өдөрт 1/4 цайны халбага синнамон хэрэглэхэд цусны чихэр, холестерол, триглицеридийн түвшинг 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст бууруулж байжээ.
11. Цуу Шведэд хийгдсэн судалгаагаар цуунд талх дүрж идэхэд дангаар нь идсэнээс илүү гэдэс дүүрэх мэдрэмж төрдөг байна. Магадгүй цууны хүчил нь ходоодны гэдэс рүү хоол орох хугацааг уртасгаж, арай удаан хугацаанд гэдсийг дүүрэн байлгадаг.
12. ТофуЛоуизана Улсын Сургуульд хийгдсэн судалгаанд хоолны өмнө идэх аппетайзерт тофу идэхэд тахианы махнаас илүү ихээр гэдэс дүүргэж, дараа нь идэх хоолны хэмжээг бууруулж байжээ.
13. Самарнууд Самар нь илчлэг ихтэй ч самар өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг хүмүүс бусдаасаа илүү туранхай байдаг байна. Тайван үеийн бодисын солилцоо 11%-аар ихэссэн нь илүү их илчлэгийг шатааж байна гэдгийг баталдаг. Мөн хушга гэх мэт самрууд нь омега-3 өөхний хүчлийг агуулдаг тул үрэвслийн эсрэг, зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
14. Халуун чинжүү