Бүсгүй та өө сэвгүй сайхан харагдахын тулд өдөр бүр арьс арчилгаандаа анхаарал хандуулж байна уу. Зөвхөн арьс арчилгаа гэлтгүй нүүрний илүүдэл үс санаа зовоодог шүү дээ. Шанаа, дух, уруулын дээд талд ургасан үсийг хялбархан аргаар гуужуулах аргыг танд хүргэж байна. Эхлээд нүүрээ сайтар цэвэрлэнэ. Хэрэв арьсны нүх сүв бохирдолтой байвал эргээд батга гарах орчин бий болно.
Маск бэлтгэх арга: Нимбэгийн шүүс хоёр халбага, зөгийн бал хоёр халбага, овьёос нэг халбага хэрэгтэй.
Маскаа бэлтгэхийн тулд нэг халбага овьёос дээр нэг халбага халуун ус нэмнэ. Ингээд бүх найрлагуудаа сайтар холиод гайхалтай маск бэлэн болно. Бэлдсэн маскаа 5-10 минутын турш нүүрэндээ түрхэнэ. Ингээд бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхэж өгнө. Та гэртээ заавал туршаад үзээрэй.
24news.mn