2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Паспортны өнгө юуг илэрхийлдэг вэ?

Дэлхий дээрх бүх улс орнуудын паспорт улаан, хөх, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөтэй байдаг. Улс бүхэн өөрийн гэсэн шалтгаанаар энэхүү бичиг баримтын өнгийг сонгодог. Тэгвэл яагаад 4 үндсэн өнгөтэй байдаг талаархи сонирхолтой мэдээллийг хүргэе.

УЛААН ПАСПОРТ
Хамгийн нийтлэг өнгө. Улаан өнгийг коммунист дэглэмтэй байсан улс орнууд эсвэл одоо коммунист дэглэмтэй улс орнууд сонгодог. Словени, Хятад, Серби, Орос, Латви, Румын, Польш, Гүрж, Монгол зэрэг улсууд улаан өнгийг сонгодог. Европын холбооны улсууд, Хорватаас бусад нь улаан хүрэн, улаан өнгөтэй. Европын холбоонд элсэх сонирхолтой улсууд болох Турк, Македони, Албани зэрэг нь хэдэн жилийн өмнөөс улаан өнгөөр солисон. Үндэсний Андын холбооны улс болох Болив, Колумб, Эквадор, Перс зэрэг улсууд улаан хүрэн өнгийг хэрэглэдэг.

ХӨХ ПАСПОРТ
Дараагийн нийтлэг өнгө бол хөх өнгө. Хөх өнгө нь “шинэ дэлхийг” бэлгэддэг. Карибын 15 улс орнууд хөх өнгийг ашигладаг. Өмнөд Америкийн улс орнууд хөх өнгийн паспортыг Меркосурын худалдааны холбоог бэлгэддэг. Энэ бол Бразил, Аргентин, Парагвай нар юм. Вэнэсуэль бол энэ холбооны улс хэдий ч улаан өнгийг ашигладаг. АНУ-ын паспорт 1976 онд хөх өнгөтэй болсон.   Ногоон Мусульманы шашинтай ихэнх улс орнууд ногоон өнгийн үнэмлэхтэй. Жишээ нь Марокко, Саудын Араб, Пакистан.

НОГООН ПАСПОРТ
Мухамедын дуртай өнгө бөгөөд амьдрал болон байгалийг бэлгэддэг. Мөн ногоон өнгийн иргэний үнэмлэхтэй өөр улс орнууд ч бий. Хойд Африкийн улс орнууд, жишээ нь Буркина Фасо, Нигери, Зааны ясан эргийн улс, Сенегали зэрэг улсууд. Эдгээр улс орнууд нь Хойд Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэгийн улсууд юм.

ХАР ПАСПОРТ
Хамгийн ховор өнгө. Хар өнгийн паспорттой улс орон бол Африкийн зарим нэгэн улсууд болох Ботсван, Замби, Бурунди, Габона, Ангол, Чад, Конго, Малави гэх мэт улсууд орно. Шинэ Зеланд хар өнгийн паспорттой, учир нь хар өнгө бол Шинэ Зеландын үндэсний өнгө юм.

Доорх газрын зураг дээр улс орнуудыг паспортын өнгөөр нь ялган харууллаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.