2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Гурван хоногийн дотор хэвлийгээрээ турах шидэт бэлдмэл

Хэвлийгээрээ турахын тулд ихэвчлэн өдөр болгон олон цагийг фитнест өнгөрөөх хэрэгтэй болдог. Гэхдээ үүнээс гадна, өөр нэгэн чухал хүчин зүйл бол хооллолт юм. Үнэнийг хэлэхэд гэдэс, хэвлий ямар харагдаж байгаа нь хооллолтоос 90% шалтгаалдаг байна. Тиймээс нарийхан бэлхүүстэй болохын тулд идэж байгаа зүйлдээ анхаарах нь тун чухал юм. Иймд бид та бүхэндээ ердөө 3 хоногийн дотор хэвлийгээрээ маш хурдан турах шидэт ундаа хийх зааврыг хүргэхээр бэлтгэлээ.

 

1Бэлдэх заавар

 Нэг боодол яншуй аваад жижиглэж хэрчинэ.

  1. Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаад, яншуй дээрээ хийнэ.
  2. Дээрээс нь тал аяга ус нэмээд хэдэн секунд хутгаад уугаарай.

 

2Ямар ач тустай вэ?

 Тус бэлдмэл нь маш хурдан үр дүнгээ өгдөг. Ердөө 3 хоногийн дараа танд үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэж эхлэх юм. Үүний гол нууц нь амин дэмээр баялаг яншуйнд байгаа ажээ. Харин нимбэг нь өөх тос шатаахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Дээрээс нь та хэвлийгээрээ тураад зогсохгүй, таны цусны эргэлт сайжирна гээд бод доо?

 

3Бусад

 Мөн та дараах ундаануудыг уувал 3 хоногийн хугацаанд тодорхой хэмжээгээр жингээ хасах юм.

Жимстэй ус: Төрөл бүрийн жимс, ногоог хэрчиж, нэг аяга хүйтэн усанд хийгээд уугаарай. Ингэснээр ус сайхан амттай болоод зогсохгүй, амин дэмээ нөхөж авах боломжтой болох юм.

Ногоон цай: Шинэхэн ногоон цай ууснаар хоолны шингэц сайжирч, жин хасдаг. Та амт оруулахын тулд ногоон цайн дээрээ зөгийн бал нэмж болно.

Тарвасны смүүти: Тарвасанд их хэмжээний ус агуулагддаг тул смүүти хийхэд хамгийн сайн тохирдог. Тиймээс та тарвас болон шинэхэн таргийг хольж, амттай смүүти хийж уугаарай.

 

 

Эцэст нь хэлэхэд шургуу, тэвчээртэй байж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Та эрүүл хоолны дэглэм барьж, дээрх яншуйтай нимбэгний шүүсийг уугаад байвал маш хурдан хугацаанд харвингаасаа салж чадах билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.